Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

Хөл хорио таныг хорьсон ч, хэл сурах хүсэл эрмэлзлэлийг чинь хорьж чадахгүй

ikon.mn
2021 оны 4 сарын 12
Сурталчилгаа
Зураг зураг

Дахиад л хөл хорио гэсээр сууна уу...

Хөл хорио таныг хорьсон ч, хүсэл эрмэлзлэлийг чинь хорьж чадахгүй учраас хөл хориотой энэ өдрүүдэд шинэ ондоо тавьсан зорилгоо эргэн харж, хойш тавьсан ажлуудаа амжуулж, өөрийгөө хөгжүүлэх алтан боломж болгон үр дүнтэй өнгөрүүлээрэй.

Гэртээ байх хугацаандаа хэрэгжүүлж болох сонирхолтой санаануудыг хуваалцаж байна.

  1. Дархлаагаа дэмжиж, өөрийгөө хайрлах

Бид өдөр тутамдаа нийгмийн харилцаанд, янз бүрийн зүйлээс болж байнга л стрессдэж байдаг бөгөөд нийгмийн их ачааллаас болж өөртөө тэр бүр цаг зав чаддаггүй. Тэгвэл хөл хориотой ирэх өдрүүдийг дархлаагаа дэмжингээ өөрийгөө чагнаж, өөртөө болон хайртай хүмүүстээ хөрөнгө оруулах боломж болгох боломжтой. Яг одоо үнийг уншиж буй танд гэж хэлэхэд гэртээ өдөр бүр хийдэг зүйлсээсээ гадна зөвхөн өөрт чинь хэрэгтэй шинэ дадлыг энэ өдрүүдээ ашиглаад өөртөө заавал бий болгоорой. Жишээ нь, онлайнаар иог, фитнес, англи хэлний хичээл авах, өглөө бүр дасгал хөдөлгөөн хийх, гүйх зэрэг байж болно. Мэдээж дархлагаа байнга дэмжиж, витамин, амин дэм хэрэглэхээ бүү мартаарай.

  1. Шинэ онд тавьсан зорилго, зорилтуудаа эргэж харах

Шинэ ондоо тавьсан зорилтуудаа эхнээс нь ажил хэрэг болгож байна уу, эсвэл ажил гэр гэсээр амжихгүй л явна уу… Тэгвэл хөл хориотой энэ өдрүүдийг ашиглаж шинэ ондоо тавьсан зорилгуудаа эргэн харж, эхлүүлэх боломжийг бүү алдаарай. Хэрэв та англи хэлний мэдлэгээ дээшлүүлнэ гэж зорилго тавьсан бол яг одоо үүнийг эхлүүлэхэд хамгийн тохиромжтой цаг үе нь байна. Таньд ердөө гар утас, интернэт байхад л хангалттай учраас шалтаг гаргаж хойш тавилгүй, үнэхээр зорьж байгаа бол энэ удаад үүнийг заавал эхлүүлээрэй. Англи хэлээ сурахад тань хэрэг болох дараах платформыг доор үлдээе.

  • Xreading.com - Англи хэлний чадварын тухай ярихад юун түрүүнд бидний төсөөлөлд сонсох, ярих, унших болон бичих чадварууд орж ирдэг. Мэдээж эдгээрээс гадна дуудлага, дүрэм, үгийн сан болон зөв бичгийн дүрмийн чадвар нь англи хэлээ сайжруулахад чухал үүрэгтэй. Эдгээр чадваруудаа сайжруулахад ганцхан тест ажиллах хангалтгүй, сонсоод сайн болчихгүй учраас xreading.com шиг олон платформууд танд туслахаар гарсан биз ээ. Xreading цахим номын сан бол Англи хэл суралцах хүсэлтэй хүн бүрт зориулсан хялбаршуулсан номнууд байдаг цахим номын сан бөгөөд энэхүү номын сангаас та өөрийн түвшинд тохирсон номыг унших, сонсох, бүүр цаашлаад уншсан номынхоо талаар асуулт бөглөж өөрийгөө шалган, цааш урам зоригтойгоор унших сэдэлтэй болох боломжтой. Цахим номын сангийн эрхийг Монгол дахь албан ёсны төлөөлөгч Lingors байгууллагын пэйж хуудаснаас авах боломжтой юм байна шүү.
  • Udemy бол санхүү, бизнес, дизайн, хувь хүний хөгжил, Англи хэл, эрүүл мэнд, маркетинг, программ хангамж зэрэг салбар бүрийн 100 мянга гаруй видео хичээлийг агуулсан бас нэгэн сургалтын платформ юм. Ирээдүйд эрэлт хэрэгцээтэй байх ур чадваруудыг бий болгохыг хүсвэл энэхүү платформ танд тусална. Дашрамд дурдахад Udemy апп-тай учраас Англи хэлтэй бол бүх төрлийн сургалтуудад хамрагдах боломжтой. 
  • Skillshare платформд бүртгүүлснээр та лайваар эсвэл хүссэн хичээлүүдээ татаж интернетгүй үед үзэх боломжтой. Шинжлэх ухаан, технологи, бизнес, хувь хүний хөгжил, эрүүл амьдралын хэв маяг зэрэг 16000 гаруй хичээлийг хоёр сарын хугацаанд үнэгүй үзэж гурав дахь сараас эхлэн бага хэмжээний төлбөр төлж ашиглах боломжтой.
  1. Найзуудаараа нийлж, марафонд оролцох

Марафон гэхээр найзуудаараа нийлж гүйх гэж бодож байгаа бол танд товчхон мэдээлэл өгөөд цааш явцгаая. Энэ бол номонд дурлагсдын дунд хэдийнэ танил болсон Англи хэл дээр өөрийн түвшинд тохирсон номыг унших уншлагын марафон юм. Хэрэв та ном унших дуртай нэгэн бол дуртай номоо уншингаа хэлээ сайжруулна, харин ном унших дадалтай болохоор төлөвлөж байгаа бол нэг сумаар хоёр туулай буудах боломжийг энэхүү уншлагын марафон танд олгоно. Нэмж хэлэхэд та шинэ хүмүүстэй найз болж багаа бүрдүүлэн оролцсоноор бусдын өмнө хариуцлага хүлээж эхлэх бөгөөд энэ нь таны багаар ажиллах чадварыг дээшлүүлэх, цахим орчинд ажиллах арга барилаа сайжруулахад мөн тусална. Ялангуяа их хотын амьдрал дунд үргэлжийн нэг тийш яарч, үгүй бол түгжрээнд цагаа бардаг бидэнд хамгийн оновчтой шийдэл нь цахим ном гэдэгтэй хүн бүр санал нийлэх биз ээ.

Марафоныг Монголдоо төдийгүй, гадаадад суугаа Монголчуудыг Англи хэлний чадвараа дээшлүүлэх хүсэл эрмэлзлэл дээр нь нэгтгэж байгаа Лингорсын зохион байгуулдаг үйл ажиллагаа бөгөөд тэд энэ удаад Extensive Reading аргачлалаар дамжуулан багийн хамтын ажиллагааны үр дүнд англи хэл дээр ном унших дадлыг бий болгох зорилгоор “TEAM MARATHON” буюу Багийн марафоныг  ийнхүү Xreading цахим номын сангийн эрхтэй гишүүдийнхээ дунд дахин зохион байгуулахаар болжээ. Бүртгэл 2021 оны 4-р сарын 14-ныг хүртэл явагдах бөгөөд Та хэрхэн багаа бүрдүүлж оролцох талаар мэдээллийг авахыг хүсвэл фэйсбүүк дэх Lingors пэйж хуудас болон Extensive Readers in Mongolia фэйсбүүк групд нэгдээрэй.

Та бүхэнд хэрэг болгох үүднээс өмнөх Багийн марафон-2020-д амжилттай оролцогчдын туршлагуудаас хуваалцаж байна.

ТУРШЛАГА 1.

 Eager Beavers баг 

Улс даяараа алсын зайнаас суралцаж, ажиллаж багагүй хугацааг үдээд байгаа байгаа энэ үед бид зайнаас нэг баг болж хамтарч Англи хэл дээр ном унших багийн марафонд амжилттай ороцсон. Өөрсдийн оюунд маш том хөрөнгө оруулалт хийж, өөртөө цаг гаргаж, англи хэлний чадваруудаа сайжруулж, 21 хоногийн турш нэг хамт олон болж, өөрсдийн бүтээлч байдал, цагийн менежментийг сайжруулж чадсанаараа 2020 онд хувь хүний хөгжилдөө маш том ахицыг авчирсан гэж харж байна.

Онлайнаар ном уншихад маш олон давуу тал байгааг олж харснаа хуваалцья.

  1. Нэн тэргүүнд 2-3 ширхэг цаасан ном худалдаж авах үнээр 1000 гаран номыг онлайнаар унших боломжтой байсан. /хямд зардлаар /
  2. Өмнөх марафонууд бол хувь хүн гэж байсан бол энэ удаагийнх баг хамт олноор оролсоноороо түүчээлэгч болж чадсан. Тэр тусмаа багаар оролцох гэдэг бол хувь хүн бүр хариуцлагатай байх ёстой байдаг. Манай багийн гишүүд энэ тал дээрээ  бол үнэхээр бие даасан хүмүүс байсан. Өглөө бүр тухайн өдөрт унших үгийн тоогоо групп-дээ бичиж, орой бүр дүгнэлт хийдэг байсан нь биднийг улам илүү дайчин, шинэлэг байхад түлхэц өгч байсан.
  3. Ямар ч ажил төрөлтэй байсан гишүүд бүр марафондоо их үнэ цэнийг өгч байсан нь Админ багшийгаа заавар зөвөлгөө өгөх бүрт улам урамшиж, илүү шинэлэг санаачлага бүрийг гаргаж чадсан. Удаан цагаар дэлгэц ширтэхээр нүд нилээн аргадаг талтай. Тиймээс нүдний дусаагуур болон дасгал хийж байгаарай гэж уриалж байна.

Багийн марафон 2021-д бүртгүүлэх холбоос: https://forms.gle/gXn5o2Ekqb24D8kV6

ТУРШЛАГА 2.

 Early Birds баг   (Говь-Алтай аймгийн Дарив сумын ЕБ-н сургуулийн баг. 6-8 дугаар ангийн сурагчдын ангилалд тэргүүн байр эзэлсэн.)

Хөдөөгийн сумын сургуулийн сурагчид бидний хувьд энэхүү марафон бол том сорилт байсан ба багийн бүх гишүүд анх удаагаа цахимаар ном уншиж оролцсон билээ. Багшийнхаа санал болгосноор аав ээжтэйгээ сайн ярилцаад энэхүү гоё уралдаандаа оролцохоор болсон бөгөөд өөрсдийнхөө оюунд маш том хөрөнгө оруулалт хийсэн гэж харж байна. Багш маань групп чат нээсэн ба тухайн групп дээрээ бид бүхний мэдээллийг өдөр бүрээр оруулж байсан. Бие биенээсээ суралцах зүйл их байлаа. Хэрвээ хэн нэг нь шантарвал багш тухай бүр нь урам дэм өгч байсан. Мөн багаар оролцох гэдэг бол хувь хүн бүр хариуцлагатай байх ёстой байдаг.

ТУРШЛАГА 3.

"2020 оны 11-р сард зохион байгуулагдсан “Багийн марафон” уншлагын тэмцээнд “Насанд хүрэгчдийн ангилал”-д 3-р байр эзлэсэн “Masters” багийн ахлагч Д.Оюунханд байна. Манай баг 5 гишүүнтэй 3 нь Өвөрхангай аймгаас, 2 нь Улаанбаатар хотоос оролцож байсан. Тэмцээний талаар анх олж мэдэхэд багийн 1 гишүүнээс бусад нь “Xreading” цахим номын сангийн талаар анх удаа сонсож байсан. Анх сонсоход англи хэл дээр тэр бүрчлэн ном уншаад байдаггүй хүмүүсийн хувьд цахимаар англи хэл дээр ном уншина гэдэг тийм ч амархан санагдаагүй. Учир нь бид ажил мэргэжлийн холбогдолтой англи хэлтэй илүү ойр хүмүүс байсан болохоор яг тэгж уран зохиол, намтарчилсан зохиол номууд төдийлөн уншдаггүй. Манай багийн гишүүдийн хувьд бүгд англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байсан бөгөөд тэр дундаас 2 гишүүн IELTS оноотой, 1 гишүүн англи хэлний ментор байсан нь давуу тал болсон. Миний хувьд багийнхан маань идэвхтэй, бүгд өөр өөрсдийн чадвартай, хамгийн чухал нь хариуцлагатай байсан учраас ерөнхийд нь хянаад, багийн нийт явцыг хянаж, гишүүдэд танилцуулаад мөн тухайн 7 хоногт өөрт оногдсон даалгавраа гүйцэтгээд явж байсан. 21 хоногийн турш өдөр бүр гүйцэтгэл, идэвхээ алдахгүй байж, 7 хоног бүр бүтээлч пост бэлтгэж оруулах бол хувь хүнийг нилээдгүй сорьсон даалгавар байсан. Тэр дунд багийн ахлагч нь өөртөө илүү хариуцлага авч, гишүүд болзолдоо хүрч байна уу, өдөрт унших норм ямар байна, зарим нь түрүүлж дууссан бол бүтээлч пост руу нь оруулж эхлүүлэх, гишүүдийн жигд оролцоог хангах, бие биедээ уншиж мэдсэнээ хуваалцах талуудыг нь анхаарч ажиллах хэрэгтэй. Одоо бодохоор манай баг анх удаа марафонд оролцоод нийт 383 багтай өрсөлдөөд насны ангилалдаа 3-р байранд орсон нь бидний хувьд бахархмаар амжилт. Магадгүй бид багийн зохион байгуулалтын үлгэр жишээ баг байсан гэж хэлэхэд дэгсдэхгүй. Одоо удахгүй дараагийн багийн марафон эхлэх гээд бүртгэлийн ажил явагдаж байна. Тиймээс энэхүү сэтгэгдлийг уншиж буй оролцогчид маань найз нөхөд, ойр дотны хүмүүсээ уриалаад оролцоод үзээрэй гэж хэлмээр байна. Энэ зөвхөн англи хэл дээр ном унших уралдаан биш таньд аливаа зүйлд тууштай байх, багаар ажиллах, бүтээлч сэтгэлгээгээ тэлэх, өөрийнхөө болон бусдын өмнө хариуцлагатай байх зэрэг олон давуу талуудыг нээж өгдөг.

Бүгдэд нь амжилт хүсье!"

 

Н.Ахмарал

#англи хэл #хэл

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.