Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/09-НД НИЙТЛЭГДСЭН

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнжмөл шар өвсний түймэр гарч айлын гэр, байшин шатлаа

ikon.mn
2021 оны 4 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: Нийслэлийн онцгой байдлын газар

Иргэд шар өвс шатаасны улмаас гэр байшин нь гал түймэрт өртөж өмч хөрөнгөөрөө хохирсоор байна.

Тухайлбал өнөөдөр /2021.04.09/ Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд эзэн нь тодорхойгүй айлын хашаанд 0.7 га орчим газар өнжмөл шар өвс шатаж 5х6 метрийн хэмжээтэй байшин, 5-н ханатай гэр эд хогшлын хамт шатсан байна.

Гал түймрийг Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах 34 дүгээр ангийн ээлжийн бүрэлдэхүүн, Аврах ангийн бэлтгэл ээлж, ногоон бүсийн эргүүлийн нийт 13 алба хаагч 4 автомашинтай шуурхай ажиллаж бүрэн унтраалаа.

Иймд иргэд, олон нийт асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, үнс нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх,  гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна.

 


Эх сурвалж: Нийслэлийн онцгой байдлын газар