Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/09-НД НИЙТЛЭГДСЭН

Дөрөвдүгээр сарын 8-ны байдлаар 20 аймагт коронавирусийн эсрэг дархлаажуулалт эхлээд байна

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 4 сарын 9
iKon.MN

Коронавирусийн эсрэг дархаажуулалтын явцын талаарх мэдээллийг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр танилцуулав.

Тэрбээр "Өнөөдрийн байдлаар дэлхийн 160 улсын 650,382,219 хүн коронавирусийн эсрэг вакцинд хамрагдаад байна.

Харин манай улс өнгөрсөн 24 цагийн хугацаанд 55,480 хүнийг шинээр дархлаажууллаа. Ингэснээр улсын хэмжээнд коронавируст халдварын эсрэг вакцины эхний тунгаа хийлгэсэн хүний тоо 584,347 болов.

Үүнээс 487,407 нь Улаанбаатар хотод хамрагдсан бол 96,940 нь орон нутагт вакцинд хамрагджээ.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 20 аймаг, Улаанбаатар хотын хэмжээнд вакцинжуулалт үргэлжилж байна.

Орон нутгийн хувьд одоогоор Шуурхай хариу арга хэмжээний баг болон эмнэлгийн ажилчдыг дархлаажуулж байгаа. Удахгүй зорилтот бүлгийн иргэдийг дархлаажуулж эхлэхээр төлөвлөж буй" гэсэн юм:

Орон нутгийн вакцинжуулалтын явц аймаг тус бүрээр:

 

Улаанбаатар хотын вакцинжуулалтын явц дүүрэг тус бүрээр:

 

Вакцинд хамрагдсан иргэдийн тоон мэдээлэл насны бүлгээр:

 

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/210205900436539