Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/09-НД НИЙТЛЭГДСЭН

Сүхбаатар дүүргийн хэмжээнд коронавирусийн эсрэг вакцины эхний тунг хийх дархлаажуулалтын цэгүүд ажиллахгүй

Сүхбаатар дүүрэг
2021 оны 4 сарын 9
Сүхбаатар дүүрэг
Зураг зураг
СБД-ийн ЗДТГ

Сүхбаатар дүүргийн хэмжээнд өнөөдөр Монгол 3 дугаар сургууль, Хүүхдийн ордонд байрлах дархлаажуулалтын цэгээр зөвхөн вакцины II дахь тун хийгдэнэ.

Бусад цэгүүдэд ариутгал хийгдэх тул ажиллахгүй болохыг мэдэгдье.

Ингэхдээ Монголын хүүхдийн ордон, Монгол 3 дугаар сургуулийн дархлаажуулалтын цэгүүдэд 3 дугаар сарын 12-ны өдөр Синофарм үйлдвэрийн Вероселл вакцины эхний тунг хийлгэсэн тодорхой заасан албан байгууллагын албан хаагчид 2 дахь тунгаа хийлгэнэ. Тиймээс 2 дахь тунгийн хугацаа болоогүй буюу 1 дэх тунгаас хойш 28 хоног өнгөрөөгүй байгаа иргэд 2 дахь тунг хийлгэхээр ирэх шаардлагагүй болно гэж тус дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.