Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/09-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Та архины хамааралтай юу?

Б.Дэлгэр, iKon.mn
2021 оны 4 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Та өөрийгөө архины хамааралтай эсэхээ мэддэг үү?

Тэгвэл үүнийг хэрхэн мэдэж, өөрийгөө хэрхэн хянаж, эрсдэлээс хамгаалах боломжтой талаар сэтгэл зүйц Ц.Дэлгэрмэнд зөвлөж байна. 

Архины хэтрүүлэн хэрэглээ гэдэг нь эрүүл мэндийн болон нийгмийн харилцаа цаашлаад шүүн тунгаах олон асуудлын давтамжтай тулгарахдаа тухайн хүн архины хэрэглээгээ зогсоож чадахгүй үргэлжлүүлэн хэрэглэхийг хэлдэг.

Архи нэг удаа уухдаа хэтрүүлэн хэрэглэснээс болж бидний тархины урд талын тархины хэсэг буюу шийдвэр гаргадаг, бусдыг ойлгодог бусад хүний өмнөөс бодож чаддаг тархины үйл ажиллагаа нь сулардаг байна. Ингэснээр дунд тархинд байдаг сэтгэл хөдлөл гэх зүйл илүү ажиллагаатай болдог. Энэ үед магадгүй бид бусдад гомдсон гомдлоо илүү гаргаж ирдэг. Мөн тухайн үеийнхээ нөхцөл байдалд тулгуурлан уур бухимдлаа гаргах, бусдын уурыг хүргэх, үгийг нь сонсохгүй байх, чанга хашгичих хүч хэрэглэх гэх мэт үйлдлүүд гаргадаг.

Архи хэрэглээгүй үед хүн урд талын тархины үйл ажиллагаагаа болон сэтгэл хөдлөлүүдээ хянаж чадаж байдаг. 

Архины хамааралтай болж буйн илрэл: 

  • Гурван жилийн өмнөхтэй харьцуулахад таны архи хэрэглэж байгаа хэмжээ нэмэгдээд, тэрийг нь бие физиологи даах тэсвэртэй болж байвал архины хамааралтай болж буй шинж тэмдэг юм. Жишээ нь өмнө нь 1.5 литрийг уугаад согтож байгаагаа мэдэрдэг байсан бол одоо 3 литрийг уугаад ч согтолтын зэрэг гайгүй байх. 
  • Түүнчлэн архи хэрэглэсний маргааш нь шартах буюу толгой өвдөх, зүрх дэлсэх, бөөлжмөөр санагдах, тэрнээсээ болоод зан араншин өөрчлөгдөх гэх мэт шинж тэмдгүүд магадгүй таван өдөр үргэлжлэх талтай.
  • Мөн нойргүйдэл орж ирдэг. Өөрөөр хэлбэл, уусан орой сайхан унтдаг ч маргаашаас нь гурав хоног нойргүйдэх зэрэг шинж тэмдэг илрэх
  • Маргааш нь шартахгүйн тулд архи нэмж хэрэглэж эхэлж байгаа бол таны архины хамаарал нэмэгдэж байгаа хэрэг
  • Нэг удаа архи уухдаа их хэмжээгээр хэтрүүлэн хэрэглэж, жил ирэх тусам хэмжээний давтамж нэмэгдэх нь мөн шинж тэмдэг 
"Хаана, хэзээ, яаж архи уух вэ" гэдэг бодолд автаж, уух боломжуудыг өөртөө гаргаж эхэлвэл архичин гэх бүлэгт хамаарах эрсдэлтэй болж байгаа хэрэг.

Архины хамааралгүй болох хамгийн чухал зүйл нь энэ насны амьдралаа архигүйгээр төсөөлөх явдал. 

Та үлдсэн амьдралынхаа турш ямар нэгэн байдлаар хүн өгсөн ч бай, бэлгэнд ирсэн ч бай, тэмдэглэлт чухал өдөр болсон ч бай архи уухгүйгээр давж гарах нь чухал. Үүнд та "Тийм, чадна" гэж хариулж байвал таны архины хамаарал бага байна.

Хэрэв "Би чадахгүй, заавал ямар нэгэн байдлаар хүмүүсийг хүндлээд найзуудынхаа дунд хэрэглэхгүй бол болохгүй, эсвэл монгол соёлоо дагана чадахгүй" гэж бодож байвал таны архины хэрэглээ өндөр байна гэж ойлгож болно.

Эрүүл энх урт удаан наслахыг хүсэн ерөөе.

ВИДЕО:

https://fb.watch/4LuOvG_XzN/