Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/09-НД НИЙТЛЭГДСЭН

Аргаль хонинд зориулан Чойрын Богд уулын долоон цэгт өвс тэжээл тавьжээ

ikon.mn
2021 оны 4 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: БОАЖЯ

Чойрын Богд ууланд Аргаль хонинд зориулан долоон цэгт өвс тараан байршуулжээ.

Тодруулбал, Говьсүмбэр аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Ус, цаг уур орчны шинжилгээний төв, Сүмбэр сумын 5 дугаар багийн малчин, идэвхтэн байгаль хамгаалагч нар хамтран Чойрын Богд ууланд дархан цаазат ховор амьтан болох Аргаль хонинд зориулан биотехникийн арга хэмжээ авсан байна.

Ингэхдээ зэрлэг амьтдын байршиж буй долоон цэгт нийт 50 боодол өвс тараан байршуулсан гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.

Сонирхуулахад, Аргаль хонь нь таана, багалуур, хялгана, элбэгтэй уулын бэл, толгод, хад асгатай уулаар голлон бэлчээрлэж, долоон сар орчим хээлээ тээдэг бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан Ховор амьны жагсаалтын 11 дүгээрт бичигдсэн байдаг билээ.