Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/08-НД НИЙТЛЭГДСЭН

БЗДЭМТ: Ажилтанд олгосон ₮17,006 нь гурван цагийн илүүдэл хөлс. Үндсэн цалинг албан байгууллага нь өгнө

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 4 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Баянзүрх дүүрэгт вакцинжуулалтад ажилласан алба хаагчид 17,006 төгрөгийн цалин өгсөн тухай мэдээлэл цахим орчинд нийтлэгдэж, олон нийтийн эгдүүцлийг төрүүлээд байна. 

Энэ асуудлаар Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс дараах мэдэгдлийг гаргажээ.

Мэдэгдэлд "2021 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр цахим орчноор БЗД-ийн вакцинжуулалтад 3 хоног ажиллаж, 1,340 цагдаагийн алба хаагчийг вакцинжуулсан цалин орлоо гэсэн мэдээлэл цахим орчинд тарж олон хүний дургүйцлийг хүргэсэн тохиолдол гарлаа. Энэхүү олгосон 17,006 төгрөг нь ТҮЭМ-6.3 болох 842,702 төгрөгийг зохих журмын дагуу нэг цагийн цалин хөлсийг 1.5-аар тооцон нийтдээ 3 цагийн илүүдэл хөлсийг олгосон болно. Харин үндсэн цалинг тухайн хүний ажиллаж байгаа албан байгууллага олгох зохицуулалт үйлчилж байна" гэжээ.