НИТХ-ын төлөөлөгч, Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Н.Доржзодовын хамт БГД-ийн 13 дугаар хороонд ажиллалаа. БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Баянгол дүүргийн хэмжээнд 980 орчим орон сууц байгаагаас зайлшгүй засвар хийх шаардлагатай 250 байр байна. Энэ жил Эдийн засгийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар улсын төсөвт 10.3 тэрбум төгрөгийг суулгаж, 29 байранд гадна фасад, дулаалгын ажлыг хийхээр болсон. Байрны дээвэр, дулаалгын ажлыг хийхэд санхүү, хөрөнгө их шаардагддаг. Жишээлбэл, 13 дугаар хороонд 2б, 2в байрны таван орцонд 775 сая төгрөгөөр дулаалгын ажлыг энэ жил хийнэ. Өнгөрсөн 2016-2020 онд нийт 23 байранд гадна фасад, дулаалгын ажлыг хийж байсан судалгаа бий. Цаашид бусад байрны дулаалгын ажлыг үе шаттайгаар хийх болно” гэж хэллээ.
Энэ жил БГД-ийн 13 дугаар хороонд дараах ажлууд хийгдэнэ. Тухайлбал,
Тус хорооноос сонгогдсон дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Н.Доржзодов, хороон Засаг дарга У.Сүхбаатар нар хороондоо мини цэцэрлэгт хүрээлэн байгуулж, жишиг хороо болгох төлөвлөгөөгөө танилцууллаа. Уг ажил, санаачлагыг БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Тэрбээр 13 дугаар хорооны Ажлын албанд нэг жилийн богино хугацааны төлөвлөгөө, дөрвөн жилийн дунд хугацааны стратеги төлөвлөгөө, 5-8 жилийн урт хугацааны стратеги төлөвлөгөө боловсруулахыг үүрэг болголоо.