Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 4 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төрийн ордонд

08:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болно. Хуралдаанаар,

  • Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээний талаар,
  • "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө" -ний хэрэгжилтийн тухай,
  • Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа бараа, ажил, үйлчилгээний худалдан авах ажиллагааны явцын талаар,
  • Агаарын тээвэр, аялал жуулчлалын талаар авах зарим арга хэмжээний тухай,
  • Хүн ам, орон сууцны улсын тооллогын дүнгийн талаар, 
  • Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах зарим арга хэмжээний талаар зэрэг 20 орчим асуудал хэлэлцэнэ.

11:00 цагт Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны хуралдаан цахим хэлбэрээр болно.

14:00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо болон Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгүүдийн хамтарсан ажлын хэсгийн хуралдаан хуралдаан тус тус болно.

Эрүүл мэндийн яаманд

11:00 цагт Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.

С.Зоригийн хөшөөний өмнө

12:00 цагт АН-ын дарга О.Цогтгэрэл улс төрийн мэдэгдэл хийнэ.