Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

Нобелийн шагналт эдийн засагч Роберт А. Манделл таалал төгсжээ

ikon.mn
2021 оны 4 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Роберт А.Манделл

Нобелийн шагналт эдийн засагч Роберт А.Манделл 88 насандаа таалал төгссөнийг Wall Street Journal мэдээлсэн байна. Тэрбээр 1960-аад оны үед “Impossible trinitу” буюу “Боломжгүйн гурвалжин” гэх онол боловсруулсан нь эдийн засгийн шинжлэх ухааны томоохон нээлтүүдийн нэг болсон юм.

Боломжгүйн гурвалжин гэж юу вэ?

 

Энэ нь:

  1. Валютын ханшийн тогтвортой байдал,
  2. Мөнгөний бие даасан бодлого,
  3. Хөрөнгийн чөлөөт урсгал гэсэн гурван зорилт нэгэн зэрэг биелэх боломжгүй, эдгээрээс зөвхөн хоёр нь л нэгэн зэрэг биелэх боломжтой гэх онол юм.

Манай улсын хувьд Мөнгөний бие даасан бодлого явуулдаг бөгөөд хөрөнгийн урсгалд аливаа нэгэн хязгаарлалт тавьдаггүй билээ. Тиймээс БНХАУ зэрэг капитал контрол буюу хѳрѳнгийн урсгалд хяналт тавьдаг улс орнууд шиг тогтмол ханштай байх боломжгүйг энэхүү онол тайлбарладаг. Ханш уян хатан байснаар эдийн засагт гадаад орчны аливаа шок үүссэн үед шокыг шингээгч, зѳѳлрүүлэгчийн үүрэг гүйцэтгэдэг. 

Хүүгээр дамжуулж инфляцыг онилох мѳнгѳний бодлого хэрэгжүүлдэг, валютын урсгал чѳлѳѳтэй орнуудын хувьд хѳвѳгч эсвэл удирдлагатай хөвөгч ханшийн дэглэмтэй байдаг байна. Хѳвѳгч ханштай улс орнуудад цэвэр зах зээлийн зарчмаар буюу эрэлт нийлүүлэлтээр ханш тогтдог. Удирдлагатай хѳвѳгч ханштай орнуудад валютын захад огцом хэлбэлзэл үүсэхээс сэргийлэх зорилгоор Тѳв банкнаас зах зээлд оролцож, интервенц хийдэг байна. 

Үүнээс гадна эдийн засагч Роберт А.Манделлыг мөн “Еврогийн эцэг” гэж тодорхойлдог бөгөөд судалгааны бүтээлүүд нь Европын холбооны эдийн засаг, мөнгөний бодлогын нэгдлийн үндсийг тодорхойлж, евро хэмээх валют нэвтрэхэд голлох нөлөөг үзүүлжээ.