Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Буянтогтох: COVID-19-ийн хөнгөн өвчтөн витамин С, Д хэрэглэж, дархлаагаа дэмжин хүндрэлгүйгээр эдгэрэх боломж бий

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 4 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Гэрээр эмчлүүлж байгаа иргэд гэр бүлийн бусад гишүүддээ халдвар тараахгүй байхад анхаарах хэрэгтэй хэмээн ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох хэллээ. 

Тэрбээр "Гэртээ тусгаарлагдаж байгаа иргэд нэн түрүүнд өөрийгөө маш сайн ажиглах хэрэгтэй. Тодруулбал, гар утсанд нь мессежээр очиж байгаа линк дээр дарж ороод өөрийн биеийн ерөнхий байдлыг үнэлэх боломжтой.

Мөн Өрхийн эрүүл мэндийн төвийн эмчид өөрийн биеийн байдлыг маш тодорхой, үнэн зөв мэдээлэх ёстой. Түүнээс гадна гэр бүлийн бусад гишүүнд халдвар тараахгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй.

Коронавируст халдварын хөнгөн хэлбэрт тусгайлсан, өвөрмөц эмчилгээ харьцангуй их биш. Тиймээс томуугийн үеийн ерөнхий эмчилгээтэй төстэй эмчилгээг гэрийн нөхцөлд хийх боломжтой.

Тухайлбал, витамин С, Д уух болон биеийн дархлаагаа дэмжих дээр анхаарахад хөнгөн хэлбэрээр өвчилсөн хүмүүст тодорхой хугацааны дараа хүндрэл өгөхгүйгээр эдгэх бололцоо бий" гэсэн юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/750925002279308