Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Улаан бүс рүү нэвтрэх ерөнхий журам байдаг. Эмнэлгийн ажилтан, сахиур тус, тусдаа мөрдөх журам гэж байхгүй"

Г.Номин, iKon.mn
2021 оны 4 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр тус яамны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох, хэлтсийн дарга Г.Болдмаа нар оролцож сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Өнөөдрийн байдлаар халдвар авсан хүүхдийн тоо хэд болоод байна вэ?

Г.Болдмаа: -Манай улсад халдвар бүртгэгдсэнээс хойш 1,500 гаруй хүүхэд халдвар авсан. Насны ангилалаар харвал 0-4 насны 400 гаруй, 5-14 насны 500 гаруй хүүхэд халдвар авсан. Хүүхдүүд гэр бүлээсээ халдвар авч байна. 

- Гэрээр эмчлүүлж байгаа хүмүүсийн хог хаягдлыг хаана хаях вэ, үүнд ямар зохицуулалт хийж байна вэ?

Г.Болдмаа: -Халдвартай хүмүүсийн хог хаягдал халдвар тараах эрсдэл маш бага. ЗӨСҮТ голомтын халдваргүйжүүлэлт хийж байгаа. Халдвартай хүн эмнэлэгт хэвтээд гэрт нь хүн үлдэхгүй байгаа бол ЗӨСҮТ гэрт нь эцсийн халдваргүйжүүлэлт хийдэг. Тэгэхээр хог хаягдал гарахгүй. Гэртээ эмчлүүлж байгаа тохиолдолд хог хаягдлыг ЗӨСҮТ болон харьяа дүүргийнх нь СӨХ халдваргүйжүүлж байгаа. 

Гэрт хүн байгаа тохиолдолд ЗӨСҮТ орчны халдваргүйжүүлэлт хийхгүй. Тиймээс агаар сэлгэлт маш сайн хийж, орчноо сайн цэвэрлэх хэрэгтэй. 

- Улаан бүс рүү иргэн нэвтэрч, өвчтөн эргэх журмын талаар мэдээлэл өгөөч. Тийм журам байгаа юу, байгаа бол хэзээнээс хэрэгжиж эхэлсэн бэ?

Б.Буянтогтох: -Улаан бүс гэдэг нь халдвартай бүс гэсэн үг. Халдвартай бүсэд эмч, эрүүл мэндийн ажилтан орохдоо ямар дэглэм барих вэ гэдэг нь журамлагдсан байдаг. Нэвтрэх гэдэг ерөнхий утгаараа байдаг журам бөгөөд эмнэлгийн ажилтан тусдаа, сахиур бас тусдаа мөрдөх журам гэж байхгүй. Энэ журам өмнө нь ч байсан, одоо ч мөрдөгдөж байгаа. 

- Манай улсад КОВИД-19 халдвар аваад эдгэрснийхээ дараа дахин халдвар авсан тохиолдол бүртгэгдсэн үү?

Г.Болдмаа: -Одоогоор 5,000 гаруй хүн эдгэрээд байгаа бөгөөд шинжилгээгээр эсрэг бие үүссэн нь тогтоогдож байна. Эдгэрсэн хүмүүст давтамжтайгаар хяналт тавьж дахин халдвар авч байна уу, үгүй юу гэдгийг судалж байгаа. 

ВИДЕО ҮЗЭХ: /2021.04.02/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/750925002279308