Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

Японы агаарын тээврийн компани зогсоолд байгаа онгоцонд зоог барих үйлчилгээ үзүүлж эхэлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 4 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Нисэх онгоцоор зорчигчдод хоолны сонголт “тахианы махтай” эсвэл “үхрийн махтай” гэсэн хоёр төрөл байдаг. 

Тэгвэл Японы хамгийн том агаарын тээврийн компани цар тахлын улмаас ашиглалтгүй зогсоолд байгаа нисэх онгоцондоо өндөр зэрэглэлийн рестораны үйлчилгээ үзүүлж эхэлжээ.

ANA (All Nippon Airways) компанийн Ханеда нисэх буудалд байрлуулсан Boeing-777 нисэх онгоцонд нээгдсэн ресторанд үйлчлүүлэгч 59,800 иений ($540) нэгдүгээр ангиллын зоог, 29,800 иений ($270) бизнес ангиллын зоогноос сонгох боломжтой юм байна.

Эдгээр зоог нь дотроо бас япон үндэсний, олон улсын гэсэн сонголттой. Үйлчлүүлэгч урьдчилаад аль менюгээр үйлчлүүлэхээ захиалдаг ажээ.

ANA компани энэ сарын турш нэг удаадаа гурван цаг үргэлжлэх 22 зоогийн захиалга авахаар төлөвлөсөн байна. 

Сингапурын Singapore Airlines компани өнгөрсөн оны аравдугаар сард анх удаа нисэх онгоцонд зоог барих үйлчилгээ нээж байв. Онгоцоор аялах боломжгүй болсон хүмүүсийн дунд ийм төрлийн үйлчилгээ эрэлттэй байгаа бөгөөд захиалга нь эрт дуусдаг гэнэ.

ANA компани арванхоёрдугаар сард экономи ангиллын зорчигчдод үйлчилдэг багц хоолоо онлайнаар зарж эхэлсэн юм. Өнгөрсөн хугацаанд тус компани 264,000 орчим багц хоол зарж, $1.8 саяын орлого олжээ.

 

Эх сурвалж: The Guardian