Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Оюун-Эрдэнэ: Түгжрэлийг зөвхөн Улаанбаатар хотод даатгаж болохгүй, хамтарч зохицуулалт хийе

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 4 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Сумъяабазар нар нийслэлийн нийтийн тээврийн үйл ажиллагаатай танилцаж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Нийтийн тээврийн үйлчилгээ нь хувийн автомашинаар зорчихоос илүү тухтай байх ёстой. Ихэнх автобусыг халуун орноос авчирдаг тул халаагч байдаггүй. Түүнийг нь Монголдоо хийдэг ч хоёр жил болоод эвдэрчихдэг. Хүмүүс өвлийн цагт автобусанд суухаас айдаг. Өвлийн цаг хүйтэн автобусанд суух ямар олигтой байх вэ. Дараагийн удаад парк шинэчлэл хийхдээ үүнд анхаарах хэрэгтэй. Мөн автобусуудад халуун хэмжигч байршуулах нь зүйтэй.

Түгжрэлийг зөвхөн Улаанбаатар хотод даатгаж орхиж болохгүй. Бүгд хамтарч байгаад зохицуулалт хийе. Бүх талаар нь судалж, төлөвлөж хийсэн шиг хийе.

Нийтийн тээврийн автобусууд нь жуулчдын суудаг автобус шиг байх хэрэгтэй. Жолооч нь дүрэмт хувцастай, ороход гоё үнэртэй, суухад тухтай байх учиртай юм.

Түүнчлэн автобусны буудлуудыг стандарт тогтоон тохижуулах нь зөв. Хүн олноор цугладаг тул автобусны буудалд зах зээл үүсэх боломжтой" гэлээ.

Шууд үзэх: 
https://fb.watch/4C6AaTxB42/