Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр суллагджээ

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 4 сарын 1
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

УИХ, Засгийн газрын гишүүн асан Н.Номтойбаяр хорих ангиас өнөөдөр суллагдсан байна. 

Түүний УИХ-ын гишүүний бүрэн эрх дуусгавар болоогүй байхад буюу 2020 оны тавдугаар сарын 28-ны өдөр цагдан хорьсон билээ.

Шүүхээс Н.Номтойбаярыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа “Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл, хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд зохих хяналтыг тавиагүй, эрхэлсэн ажилдаа хайнга хандсан нь Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэн хоёр жил нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, нэг жилийн хорих ял оноосон юм. 

Хуулиар хэргийг шалгах явцад цагдан хоригдсон хугацааг ялын хэмжээнд оруулан тооцдог. Энэ дагуу Н.Номтойбаярын цагдан хоригдсон, ял эдэлсэн хугацаа өнөөдөр дуусгавар болсон байна. 

Тэрбээр энэ тухайгаа жиргэсэн байна.