Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

БОГД Банк ОХУ-ын Росэксим Банкнаас худалдааны санхүүжилтын эх үүсвэр авах шугам батлууллаа

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 4 сарын 1
Сурталчилгаа
Зураг зураг

Богд банк нь үүсгэн байгуулагдсан цагаасаа иргэд, бизнес эрхлэгчдийнхээ эрэлт хэрэгцээнд тулгуурлан шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг илүү таатай уян хатан нөхцөлөөр үзүүлсээр ирсэн билээ. Мөн Богд банк нь гадаад харилцаагаа өргөжүүлэх, худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээг идэвхжүүлэх шат дараалсан арга хэмжээг авч байгаа бөгөөд үүний хүрээнд Оросын Холбооны улсын томоохон банк болох РОСЭКСИМБАНК -тай корреспондент харилцаа тогтоож, худалдааны санхүүжилтийн эх үүсвэр авах шугам батлууллаа.

Ингэснээр  харилцагч болон хамтран ажиллагч байгууллагууд маань уг эх үүсвэрийн шугамыг ашиглан худалдааны санхүүжилт буюу баталгаа, аккредитивийн үйлчилгээг илүү таатай нөхцөлөөр авах, гадаад гуйвуулгыг илүү хурдан түргэн шуурхай гүйцэтгэх боломжтой болж байна.

РОСЭКСИМБАНК нь 1994 онд үүсэн байгуулагдсан ОХУ-ын Засгийн газрын тусгай агентлаг банк бөгөөд Оросын компаниудын экспорт импортыг дэмжих зорилготой ажилладаг байгууллага юм. Тус байгууллагатай хамтран ажилласнаар харилцагчид маань таатай нөхцөл бүхий зээлийн шугамын эх үүсвэр авахаас гадна Орос болон Монгол улсын экспорт импортын харилцааг дэмжин, эдийн засаг болон нийгэмд эерэг нөлөө авч ирнэ гэж найдаж байна.

Тус банкнаас олгосон худалдааны санхүүжилтийн хэмжээ жилээс жилд нэмэгдэн, уг үйлчилгээг авч буй гадаад худалдаа эрхлэгчдийн тоо өсөн нэмэгдсээр байгаа учир Банкнаас цаашид корреспондент харилцаагаа улам өргөжүүлэн, гадаадын томоохон банк, санхүүгийн байгууллагуудаас олгох худалдааны санхүүжилтийн зээлийг шугамыг нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байгааг дуулгахад таатай байна.

 

БОГД БАНК – ИТГЭЛ ТҮГЭЭНЭ

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.