Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

Volkswagen компани нэрээ өөрчлөх тухай санаа нь дөрөвдүгээр сарын 1-нийг угтсан наргиа байжээ

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 4 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Бүрэн цахилгаан хөдөлгүүртэй SUV ангиллын ID.4

Дэлхийн томоохон автомашин үйлдвэрлэгч Германы Volkswagen компани саяхан АНУ дахь үйлдвэрлэлээ “Voltswagen” брэндийн дор явуулах болсноо зарлаж байв.

Volks-ийг Volts (цахилгаан хүчдэлийн хэмжүүр вольт) болгосон нь 2025 он хүртэл 1.5 сая цахилгаан хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэх тус компанийн зорилготой холбоотой байж магадгүй гэж зарим хүмүүс таамаглаж байсан юм.

Харин өчигдөр Wall Street Journal сэтгүүлийн тодруулснаар энэ нь дөрөвдүгээр сарын 1-нийг угтсан наргиа байсныг Volkswagen компанийн төлөөлөгч мэдээлжээ.

Мөн саяхан зах зээлд шинээр гаргасан бүрэн цахилгаан хөдөлгүүртэй ID.4 SUV ангиллын автомашинд хүмүүсийн анхаарлыг хандуулах гэсэн сурталчилгааны арга байсныг тайлбарласан байна.

 

Эх сурвалж: Mashable