Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

Статистикийн мэдээлэл боловсруулах систем бүтээх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа

ikon.mn
2021 оны 4 сарын 2
Сурталчилгаа

Төслийн дэлгэрэнгүйг дараах видеоноос хүлээн авч үзнэ үү.

Үндэсний статистикийн хороо нь өгөгдөл буюу дата боловсруулах үйл ажиллагааг явуулдаг Монгол улсын хамгийн том байгууллага. Орон даяар нийт 1807 баг, хороо, 330 сум, 40 орчим төрийн байгууллагаас 38 салбарын 400 гаруй мэдээг нэгдсэн санд цуглуулан, дата боловсруулах ажлыг жил улирал, сарын давтамжтай хийдэг.

Усны урсгал мэт асар их дата урсгалыг зөв зохион байгуулах, Үндэсний статистикийн хорооны мэдээлэл боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгын доор Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй Ухаалаг засаг төслийн санхүүжилттэй хийгдсэн Статистикийн мэдээлэл боловсруулах - SPS систем бүтээх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа.

Үндэсний статистикийн хорооноос санаачлан хэрэгжүүлсэн төсөл болох “Статистикийн мэдээлэл боловсруулах – SPS” системийг GSBPM олон улсын стандартад нийцүүлэн Ай Ти Зон болон Новелсофт компанийн инженер техникийн болон хөгжүүлэлтийн баг, дата аналитикийн багтай хамтран хөгжүүлсэн аж.

Мал аж ахуйн дашбоард

Програм хангамж болон дата аналитикийг хослуулан хүч хавсран хөгжүүлсэн энэхүү систем нь статистик тоон мэдээнүүдийг өрх, ААН-ээс цуглуулахаас эхлүүлээд Үндэсний статистикийн хорооны beta.1212.mn сайтад дүрсэлж үзүүлэх хүртэл бүх дамжлагыг автоматжуулан, аль болох хүний оролцоог багасгаснаараа онцлог болсон.

Түүнчлэн автоматжуулалтыг нэвтрүүлснээр шинэ мэдээ гаргахад дамждаг байсан тус бүрд нь код бичих, нэвтрүүлэх зэрэг үйл ажиллагааг халснаар цаг, хугацааг хэмнэж чаджээ. Ингэснээр төрийн бодлого шийдвэр тодорхойлогчид, бизнес эрхлэгчдэд датанд суурилсан оновчтой шийдвэр гаргаж, илүү олон хүн статистик мэдээллийг “илүү хурдтай” хүргэх боломжтой болж байна.

Шинээр нэвтрүүлж буй Статистикийн мэдээлэл боловсруулах систем нь 21 аймаг, 330 сум, 1807 баг бүрээс ирэх дата урсгалуудыг нэгтгэсний дараа тэдгээр түүхий датаг нэгтгэн, нэг эх сурвалжтай болгохоор загварчлагдсан байна. Энэ нь уламжлалт дата боловсруулах аргыг цоо шинэ түвшинд гаргасан шийдэл бөгөөд датаг нэгтгэх, хэрэггүй датаг цэвэрлэх, дүн шинжилгээ хийх г.м олон үйлдлийг дата дүрслэлийн тусламжтайгаар хийж, дата шинжээчдэд өгөгдөл бэлтгэлээ бие даан өөрсдөө гүйцэтгэх, шинжилгээгээ хугацаа алдалгүй даруй эхлүүлэх боломжийг олгож байгаагаараа давуу талтай болжээ.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.