Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

"Дэлхийн Мөнгөний Долоо Хоног" гэж юу вэ?

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 4 сарын 1
Сурталчилгаа
Зураг зураг

"Дэлхийн Мөнгөний Долоо Хоног" аян нь хүүхэд, залуусын санхүүгийн боловсролыг бага наснаас нь эхлэн дэмжих, санхүүгээ зүй зохистой удирдах, төлөвлөх мэдлэг, чадвар, хандлага, дадал зуршлыг бий болгоход чиглэсэн, жил бүр зохион байгуулагддаг олон улсын сайн дурын кампанит ажил юм.

Энэхүү аяныг Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын Санхүүгийн боловсролын олон улсын сүлжээнээс удирдан зохион байгуулдаг. 2012 оноос эхлэн зохион байгуулагдсан тус аян нь энэ хугацаанд дэлхийн 175 орны 40 гаруй сая хүүхэд залууст хүрчээ.

Энэ жил Монголбанк, Монголын банкны холбоо, Шпаркассэ банкны Монгол дахь сан, Гэр бүл, хүүхэд залуучуудын газар, БШУЯ-ны харьяа Насан туршийн боловсролын төв, Хадгаламжийн даатгалын корпораци, арилжааны банкууд хамтран “Олон нийтийн санхүүгийн суурь” мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд "Дэлхийн Мөнгөний Долоо Хоног" аяныг 2021 оны 3-р сарын 22-ны өдрөөс 4-р сарын 12-ны өдрийг хүртэл зохион байгуулж байна. Сүүлийн жилүүдэд энэхүү аян нь зөвхөн банк, санхүүгийн байгууллагуудаар хязгаарлагдахгүй, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран өргөн хүрээнд зохион байгуулагдах болжээ.

2021 онд “Дэлхийн мөнгөний долоо хоног” аяныг “Суралц, Хуримтлуул, Өсгө” буюу мөнгийг ухаалаг зарцуулахад суралц, ирээдүйдээ зориулж хуримтлуул, гэр бүлийнхээ болон өөрийнхөө төлөө өсгө гэсэн уриатай зохион байгуулж байна.

Энэ жил цар тахлын онцгой нөхцөл байдлын улмаас Ковид-19-ийн халдвараас сэргийлэх заавар, зөвлөмжийг баримтлан, тус аяныг цахим орчинд идэвхтэй өрнүүлж буйгаараа онцлог болж байна.

 
 

 

Монголын Банкны Холбоо

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.