Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

KFC БРЭНД ДАХИН ДҮҮРГЭЖ ЭХЭЛЛЭЭ

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 3 сарын 31
Сурталчилгаа

Амтат шарсан тахиатай KFC брэнд ДУТУУГАА ДҮҮРГЭЕ компанит ажлынхаа хүрээнд нийгмийн хариуцлагын олон ажил хийж байгаагийн нэг нь нийтийн эзэмшлийн замын нүхийг дүүргэх билээ.

 

Бид өнгөрсөн оны 10-р сараас эхлэн фейсбүүк хуудас  болон мэйл хаягаараа дамжуулж олон нийтээс “хаана, ямар замын нүхийг дүүргэх” санал хүсэлтийг авч эхэлсэн. Иргэдээс ирсэн саналын дагуу нэн яаралтай засварлах шаардлагатай замууд болох эмнэлэг, сургууль, цэцэрлэг орчмын 160м2 замын нүхийг дүүргээд байсан билээ.

 

Нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэглэгчдэд хамгийн өгөөжтэй үйлс хэмээн үнэлэгдсэн энэхүү ажлаа үргэлжлүүлж, албан ёсоор дахин эхлүүлж байгаадаа баяртай байна. Муудаж эвдэрсэн замын нүхийг дүүргэж янзалснаар автомашины эвдрэл, зам тээврийн осол болон  замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахад чухал нөлөө үзүүлж чадсан. Түүнчлэн нийслэл хотын маань өнгө үзэмж нэмэгдэж, иргэд маань сайхан замаар зорчих боломж бүрдсэн билээ.   

 

Хэрэв танд дүүргүүлэхийг хүссэн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн орчмын нийтийн эзэмшлийн замын нүх байгаа бол саналаа бидэнд явуулаарай. Санал явуулахдаа замын нүхний зургийг авч, хаяг байршлын мэдээллийг дэлгэрэнгүй өгснөөр таны санал баталгаажих юм шүү. Хүрээлэн буй орчин, гудамж, зам талбайгаа сайжруулж, сайхан нийгэм бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал. Тиймээс та бүхнийг аянд идэвхтэй оролцож #ДутуугааДүүргэхийг уриалж байна. 

Санал хүлээн авах мэйл хаяг: info.marketing@tavanbogd.com

Хамтдаа #Дутуугаа ДҮҮРГЭЕ

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.