Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

М.Тулгат: АН-ыг хүчирхэг, Монголын хөгжлийн жолоодогч байлгахын төлөө бүх амьдралаа, өөрийгөө бүрэн зориулна

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 3 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг АН-ын цахим хуудсаас авав

Ардчилсан намын даргын цахим сонгуульд ялалт байгуулсан М.Тулгатад тус намын удирдлагууд баяр хүргэж, батламж гардууллаа.

АН-ын дарга С.Эрдэнэ "Цахим сонгуулийг амжилттай зохион байгуулсан бүх хүнд баяр хүргэе. Манай намын Үндэсний бодлогын хороо хуралдаж намын Их хурлынхаа товыг гаргаж, Их хурал АН-ын шинэ даргыг ёсчлон баталж, Дээд шүүхэд бүртгүүлнэ.

Хууль ёсны Ардчилсан нам амжилттай сонгуулиа явуулж, хууль ёсоор шинэ даргаа сонголоо. М.Тулгат бол залуу хүн. Улс төрийн туршлагатай, боловсрол мэдлэгийн хувьд төлөвшсөн бэлтгэгдсэн залуучуудын нэг. Удам дамжсан улстөрч, ардчиллын анхдагч С.Цогтсайханы дүү. Ардчиллын үйл хэргийг үргэлжлүүлж ажиллана гэдэгт итгэж байна” гэв.

Харин М.Тулгат “Цахим сонгуулийг амжилттай зохион байгуулсан Дотоод сонгуулийн хорооныхонд, намын нийт гишүүддээ баярлалаа. Сунгаанд хамт өрсөлдсөн дөрвөн нэр дэвшигчдээ баярлалаа. Манай сонгууль ямар нэгэн гомдол, зөрчилгүй болж өнгөрсөнд баяртай байна. Намынхаа үе үеийн удирдлагууд, дарга нарт маш их баярлалаа. Энэ их итгэл хариуцлагыг ухамсарлаж, АН-ыг хүчирхэг, Монголын хөгжлийн жолоодогч байлгахын төлөө бүх амьдралаа, өөрийгөө бүрэн зориулна” гэсэн юм.