Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

БСШУС-ын байнгын хорооны даргаар Г.Дамдиннямыг томилохыг дэмжив

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар байнгын хорооны даргын томилгоог хэлэлцжээ. 

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар томилогдсоноор уг албан тушаал сул үлдсэн. 

Тэгвэл өнөөдрийн бүлгийн хуралдаанаар уг томилгоог хэлэлцэн, нууц санал хураалт явуулсан байна. Санал хураалтад оролцсон гишүүдийн олонх УИХ-ын гишүүн Г.Дамдиннямыг БСШУС-ын байнгын хорооны даргаар томилохыг дэмжжээ. 

Энэхүү томилгоог энэ долоо хоногийн байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэн батлах юм байна.