Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Доржханд: Гадаадад амьдарч буй монголчууд эх орондоо 561 сая ам.доллар шилжүүлсэн байна

Т.Саран, iKon.mn
2021 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

УИХ-ын гишүүн Т.Доржханд гадаадад амьдарч буй Монгол иргэдийн асуудлаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Цар тахлын улмаас гадаадад гацсан иргэдийг эх орондоо ирэх нөхцөлөөр хангах, бодит дэмжлэг үзүүлэх талаар” асуулгыг гадаадад байдаг 200 гаруй мянган хүний асуудлыг ярих гэж тавьсан. Гадаадад байгаа ч гэсэн хүмүүс шүү дээ.

УИХ, Засгийн газрын зүгээс сүүлийн үед хүний эрхийн асуудлыг түлхүү ярьж байна. Үндсэн хуулийн 19.2-д онц болон дайны байдал зарласан үед Үндсэн хууль бусад хуульд заасан хүний эрхийг гагцхүү хуулиар хязгаарлаж болно гэж заасан. 

2019 онд Дэлхийн банк, валютын сангийн тооцооллоор гадаадад байгаа Монголчууд эх орондоо шилжүүлсэн мөнгө 561 сая ам.доллар байна. Энэ нь одоогийн байдлаар ДНБ-ий дөрвөн хувьтай тэнцэхүйц мөнгө. Олон Монгол хүн эх орныхоо эдийн засагт хувь нэмрээ оруулдаг.

Гэтэл бид тэдний асуудлыг ярихгүй байна. Гадаадад байгаа Монголчууд манай улсын хөгжлийн хүч, мэдлэг байдаг.

2020 оны хүн амын тооллогоор манай улсын 122,301 иргэн гадаадад байна. 122,301 иргэний 72.3 хувь нь 15-44 насны хөдөлмөрийн идэвхтэй насны иргэд байгаа. Тухайн иргэдийн 46.7 хувь нь суралцахаар, 29.4 хувь нь хөдөлмөрийн гэрээгээр, 11.9 хувь нь гэр бүлийн шалтгаанаар гадаадад амьдарч байна.

Эдгээр хүмүүсийн оролцоог хангах асуудлыг анхаарах хэрэгтэй. Ерөнхийлөгчийн сонгуулиар тухайн хүмүүст цахимаар санал өгөх боломж олгоно гэдгээ Засгийн газар зарласан. Тиймээс энэ хүмүүсийн эрхийг нь хангаж өгөөрэй”  гэлээ.