Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Батцэцэг: Яаралтай нутаг буцах хүсэлтэй иргэдээ тавдугаар сарын 1-н гэхэд эх оронд нь ирүүлнэ

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

15:44 2021/03/26

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/462737264925450

Хэлэлцэх асуудал дууссан тул УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

14:46 2021/03/26

УИХ-ын гишүүн Т.Доржханд гадаадаас ирэх иргэдийг вакцинжуулалтад хамруулах уу? гэдгийг тодруулав.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Эх орондоо ирэх хүсэлтээ илэрхийлсэн 8,000 гаруй иргэн байгаа. Үүнээс 4,700 нь яаралтай ирэх хүсэлтэй байна. Тухайн иргэдийг гурав, дөрөв, таван сард хуваагаад бүгдийг нь татан авахаар төлөвлөгөөг гаргасан.

Гадаадад байгаа иргэдээ вакцинжуулах асуудлыг дипломат төлөөлөгчдийн газруудад тавьсан. АНУ-д 30 гаруй мянга, БНСУ-д 42 мянган Монгол иргэн байгаа. Энэ хоёр улс гадаадын иргэдийг үнэ төлбөргүй вакцинд хамруулна гэсэн. Гадаадад байгаа иргэдээ вакцинд хамруулах ажлын хугацааг наашлуулах талаар ажиллаж байна” гэлээ.

12:40 2021/03/26

УИХ-ын гишүүн Т.Доржханд Ерөнхий сайдад хандан "Цар тахлын улмаас гадаадад гацсан иргэдийг эх орондоо ирэх нөхцөлөөр хангах, бодит дэмжлэг үзүүлэх талаар” тавьсан асуулгын хариуг сонсож байна.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Гадаад харилцааны яам коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлтээ Засгийн газарт хүргүүлсэн. ГХЯ-ны саналын дагуу нутаг буцах хүсэлтэй иргэдэд тавьдаг байсан олон шалгуурыг багасгасан.

Мөн иргэдийг татан авах төлөвлөгөөг хуваарийн дагуу санал боловсруулах, гадаад улстай дипломат шугамаар тохиролцох, гадаадаас нутаг буцах хүсэлтээ гаргасан иргэдийг үе шаттайгаар татан авах ажиллагааг шуурхай зохион байгуулах, тусгай үүргийн нислэг цуцлагдсан тохиолдолд байр хоол гээд шаардлагатай зардлыг гаргах, мөнгөн тусламж үзүүлэх зэрэг заалтыг оруулсан.

Өнөөдрийн байдлаар тусгай үүргийн 140 удаагийн нислэгээр 24,448, Монгол БНХАУ-ын боомтоор 4,266, Монгол ОХУ-ын боомтоор 2,454, гадаадын 93 орноос нийт 31,168 Монгол иргэнээ эх оронд нь ирүүлээд байна.

Хилийн чанадаас нутаг буцах хүсэлтэй иргэдээ эх оронд нь ирүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгын хүрээнд тусгаарлалтын хоногийг бууруулж, нислэгийн тоог нэмэгдүүлж байна. Ингэснээр яаралтай нутаг буцах хүсэлтэй иргэдээ тавдугаар сарын 1-н гэхэд эх оронд нь ирүүлнэ. 

Түүнчлэн МИАТ компани нислэгийн тийзийн үнээ гуравдугаар сарын 1-нээс эхлэн 15 хувь болгож бууруулсан” гэв.