Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

О.Дашпагма: Вакцинд хамрагдсан 256,979 хүний 36% нь 50-аас дээш насныхан байна

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавирусийн эсрэг дархлаажуулалтын ажлын явцыг ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма танилцуулав.

Тэрбээр “Өчигдөр 49 цэгт 92 багийн 644 эмч ажиллаж нийт 11,560 хүний вакцинд хамруулжээ.

Ингэснээр улсын хэмжээнд коронавирусийн эсрэг вакцины эхний тунг хийлгэсэн хүний тоо 256,979 боллоо.

Вакцинд хамрагдсан хүмүүсээс 91,607 нь 50-аас дээш насныхан байна. Энэ нь нийт вакцин хийлгэсэн хүмүүсийн 35.7 хувийг эзэлж байгаа юм.

Вакцинжуулах үйл ажиллагаа Улаанбаатар хотоос гадна зорилтот бүлгийн аймагт хэвийн үргэлжилж байна.

Өнөөдрийн байдлаар дэлхийн 140 улс, оронд вакцинжуулалтын ажил эхэлсэн бөгөөд нийт 500 сая гаруй тун вакциныг хэрэглэжээ. Өөрөөр хэлбэл, дэлхий дахинд өдөрт дунджаар 12.2 сая хүн коронавирусийн эсрэг вакцин хийлгэж байгаа юм" гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/775619979747955