Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр коронавирусийн эсрэг вакцины эхний тунг тариулна

Т.Давааням, ikon.mn
2021 оны 3 сарын 23
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр буюу Мягмар гарагт коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагдах төлөвлөгөөтэй байгаагаа өчигдөр мэдэгджээ.

Вакцины үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх асуудлаар зохион байгуулагдсан хуралд оролцохдоо тэрбээр “Вакцинжуулалтад хамрагдах эсэх нь хүн бүрийн хувийн шийдвэр, сонголт байх ёстой. Ташрамд хэлэхэд би өөрөө маргааш вакцин тариулах төлөвлөгөөтэй байна” гэж хэлсэн байна.

Путин ОХУ-д бүтээсэн гурван төрлийн вакцинаас нэгийг нь сонгож тариулах тухай Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сүүлд мэдээлжээ. Харин аль вакциныг сонгосон тухай хэлээгүй байна.

ОХУ-ын ерөнхийлөгчийг вакцинжуулах үйл явц хэвлэл мэдээллийнхэнд хаалттай зохион байгуулагдахыг Песков мэдэгджээ.

 

Эх сурвалж: ТАСС