Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

ХӨСҮТ-ийн тандалт судалгааны багийг өргөжүүлэхээр 16 аймгаас эмч эмнэлгийн ажилчдыг дайчлан ажиллуулж байна

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 3 сарын 21
iKon.MN
Зураг зураг
ЭМЯ

Улаанбаатар хотод үүссэн ковид19 халдварын нөхцөл байдалд үндэслэн ХӨСҮТ-ийн тандалт судалгааны багийг өргөжүүлэх зорилгоор 16 аймгаас нийт 80 хүний бүрэлдэхүүнтэй эмч эмнэлгийн ажилчдыг дайчлан ажиллуулахаар болжээ.

Аймаг бүрээс ирсэн баг тус бүрд  эмнэлгийн тархвар судлаач, сувилагч, жолооч, лабораторийн мэргэжилтэн багтжээ. Ингэснээр батлагдсан тохиолдлыг эрт илрүүлэх, хавьтлыг тогтоох, эрэмбэлэх, тусгаарлах түргэвчилсэн шинжилгээнд хамруулах ажлыг өргөжүүлэх юм байна.

Мөн ХӨСҮТ, НЭМҮТ болон, Нийслэлийн хоёрдугаар төв эмнэлгийн лабораториудад дээрх аймгуудаас ирсэн лабораторийн эмч нар ажиллана. Аймгуудаас ирсэн эмч мэргэжилтнүүдэд ЭМЯ болон ХӨСҮТ-өөс шаардлагатай сургалтыг зохион байгуулаж, багийн бүрэлдхүүнийг ковид-19 өвчний эсрэг вакцинжуулалтанд хамруулсныг ЭМЯ-наас мэдээллээ.