Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/19-НД НИЙТЛЭГДСЭН

З.Мэндсайхан: 8.5 мянган тонн хүнсний багтаамжтай агуулахуудыг 8 аймагт байгуулна

Т.Саран, iKon.mn
2021 оны 3 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

“Мал сүргийн хаваржилт, хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаар” ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан УИХ-ын чуулганы хуралдаанд мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр гишүүд асуулт асууж, хариулт авав. 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Польш улсын 10.2 сая еврогийн санхүүжилттэй хүнсний агуулах барина гэж байна. Үүнд хувийн хэвшил оролцох уу? Нийслэлийн иргэд хашаандаа хүнсний ногоо тарихад яамнаас дэмжлэг үзүүлэх үү?

Гэр хорооллын иргэд хүнсий ногоо тариалахад ногоон зээлд хамрагдах уу? Азийн орнууд өрхийн бизнесийг хөгжүүлж, тоног төхөөрөмжийг нь улсаас нийлүүлдэг” хэмээн асуув.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан “Польш, манай улсын Засгийн газар хоорондын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хүнсний ногооны нэмүү үйлдвэрлэлийн сүлжээг хөгжүүлэх 10.2 сая еврогийн төслийг хэрэгжүүлж байгаа. Үүний хүрээнд 8.5 мянган тонн хүнсний багтаамжтай агуулахуудыг 8 аймагт байгуулна. Хүнсний ногоо тариалалтад үр болон техник тоног төхөөрөмжийн дэмжлэг хэрэгтэй байгаа.

Нөгөө талд агуулахын асуудал бас чухал. Үүнийг цаашид хувийн хэвшлийнхэн өөрсдөө аваад явна. Энэ жил бид хүнсний ногоо үндэсний хөтөлбөрийн хүрээнд өрхийн тариалан хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлж, хүнсний тариаланг дэмжихээр ажиллаж байна.

Энэ хүрээнд улсын төсөвт үрийн дэмжлэг үзүүлэх талаарх мөнгө суусан. Хальсны нийллэг хүлэмжийг 300 сая төгрөгийн санхүүжилтээр 32 мк.в талбай бүхий 83 иж бүрдэл хальсан хүлэмж, таримлын 4 төрлийн үрийг иргэдэд хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх боломжтой” гэлээ.