Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

₮10 их наядын хөтөлбөртэй холбоотойгоор нэг эдийн засагчид ирэх зээлийн хүсэлт ТАВ ДАХИН нэмэгджээ

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 3 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө ”-ний хүрээнд банкуудаар дамжуулан хэрэгжүүлж буй гурван төрлийн санхүүжилтийн талаар болон зээл судлах явцын талаар Монголын банкны холбооноос мэдээлэл өглөө.

Монголын Банкны Холбооны гүйцэтгэх захирал Л.Амар хэлэхдээ “Банкны салбар нийт хүчин чадлаараа ажиллаж байна. Цар тахлын өмнө нэг эдийн засагч дээр долоо хоногт 4-5 зээлийн хүсэлт ирдэг байсан. Харин одоо 10 их наядын хөтөлбөртэй холбоотойгоор нэг эдийн засагч дээр долоо хоногт ирж буй зээлийн хүсэлтийн тоо 20-25 болсон. 

Өөрөөр хэлбэл цар тахлын өмнө нэг зээл судалж олгоход зарцуулдаг дундаж хугацаа 3-20 өдөр /ажлын/ байв. Үүнээс банкны салбарын одоогийн ачаалал ихэссэнийг харж болно. Тиймээс түргэн шуурхай ажиллах шаардлагатай болж байгаа юм. Мөн нөгөө талд иргэд, ААН маань хүлээцтэй хандаж өгөх хэрэгтэй” гэв.

Банкуудаар дамжуулан хэрэгжүүлж буй гурван төрлийн санхүүжилтийг харвал: 

  1. Репо санхүүжилтийн зээл
  2. Ажлын байрыг дэмжих зээл
  3. Орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээл

/Зураг тус бүр дээр дараад томруулж харна уу/