Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: Батлагдсан тохиолдлуудын талаас илүү нь шинж тэмдэггүй хүмүүсээр дамжин халдварлажээ

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 3 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавирусийн халдвар авсан ч шинж тэмдэг илрэхгүй тохиолдлууд олон байгааг ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн мэдээлэв.

Тэрбээр "Цар тахлын вирус цоо шинэ. Тиймээс уг вирусийн талаар олон орон судалж, хэрхэн дамждаг тухай мэдээлэл өдөр бүр шинэчлэгдэж байна.

COVID-19 нь өмнө нь дэлхий дахинд гарч байсан цар тахлаас илүү өргөн тархаж байгаагийн нэг шалтгаан нь халдвар авсан ямар ч шинж тэмдэг илрэхгүй байгаа хүмүүсээр дамжиж байгаатай холбоотой.

АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс хамгийн сүүлд гаргасан судалгаанаас үзэхэд, нийт халдварын талаас илүү хувь нь ямар нэг шинж тэмдэг илрэхгүй хүмүүсээр дамжин халдварлаж байгаа гэх үр дүн гарсан байна.

Тиймээс иргэдэд ямар нэг шинж тэмдэг илрэхгүй байлаа гээд халдвар хамгааллын дэглэмээ сулруулж, амны хаалтаа зүүхгүй байх нь халдварын эрсдэлийг улам нэмэгдүүлнэ" хэмээн ярив.

Үргэлжлүүлэн “Амны хаалт бол халдвараас сэргийлэх энгийн аргуудын зөвхөн нэг л хэсэг. Бидний хэрэгжүүлж буй ямар ч арга хэмжээ 100 хувь үр дүнтэй байж чадахгүй.

Тодруулбал, бидний хэрэглэж буй нэг удаагийн мэс заслын амны хаалт нь халдварын тархах боломжийг 40 хүртэл хувиар бууруулж байгаа гэх судалгаа бий.

Тиймээс амны хаалт зүүхийн зэрэгцээ гараа угаах, зай барих, ариутгал цэвэрлэгээ хийх, агаараа сэлгэх зэрэг арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлэх ёстой” гэж зөвлөв.

ВИДЕО:

https://www.facebook.com/191166414402268/videos/432460108456441

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.