Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн эсрэг вакциныг өнөөдрийн байдлаар 140,000 орчим хүн хийлгэжээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 3 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн хэмжээнд гуравдугаар сарын 16-ны өдөр дархлаажуулалтын 41 цэгт 95 багийн 671 эмч ажилтан ажиллалаа.

Эдгээр цэгт өчигдрийн 21:00 цагийн байдлаар 13,186 хүнийг дархлаажуулсан байна. Ингэснээр нийслэлийн хэмжээнд коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамрагдсан хүний тоо 139,636 боллоо.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс