Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Болдмаа: Манай улс нийт 232,200 хүнийг дархлаажуулах вакцин хүлээн авснаас 105,000 нь үлдээд байна

Г.Номин, iKon.mn
2021 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа дархлаажуулалтын ажлын явцын талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Гуравдугаар сарын 15-ны өдөр нийслэлд дархлаажуулалтын 40 цэгт  74 багийн 561 эмч ажилтан ажиллаж, 13,381 хүнийг дархлаажуулалтад хамруулсан. Нийслэлийн хэмжээнд нийт 126,449 хүнийг дархлаажуулалтад хамруулсан нь зорилтот бүлгийн 6 хувь юм. Өнөөдөр 19, 793 хүнийг дархлаажуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Бид ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу вакцины тоо хэмжээндээ тааруулан эрэмбэлэн ангилалт хийдэг. Хамгийн түрүүнд эрүүл мэндийн ажилтнууд, халдварын голомтод ажиллаж буй хариу арга хэмжээний багийнхан, халдварт өртөх эрсдэл бүхий насны бүлгийнхэн, боловсролын салбарынхныг дархлаажуулалтад хамруулж байна.

Манай улсын хүлээн авсан нийт 464,400 тун вакцинаар 232,200 хүнийг дархлаажуулах бөгөөд одоогийн байдлаар 126,449 хүнийг дархлаажуулж, 105,000 хүн тун үлдээд байгаа. Үлдсэн вакцинаараа зорилтот бүлгийнхнийг дархлаажуулна. Зорилтот бүлгийн нийт 507,000 хүний 25 хувь дархлаажуулалтад хамрагдаад байна" гэдгийг хэллээ. 

Энэ долоо хоногийн сүүлээр, дараа долоо хоногийн эхээр гээд вакцины татан авалт тасралтгүй үргэлжлээд явахыг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр нэмж хэлэв.

ВИДЕО ҮЗЭХ: /2021.03.16/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС боломжтой)

https://fb.watch/4fS4M_eryU/