Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

2021 оны Дэлхийн эрх чөлөөний тайлангаар Тайвань нь Ази тивийн хамгийн тэргүүлэх үзүүлэлттэй орноор шалгарчээ

ikon.mn
2021 оны 3 сарын 12
iKon.MN
 

"2021 оны дэлхийн эрх чөлөөний тайлан" -д нил ягаан өнгө нь эрх чөлөөт бус орнууд, хүрэн өнгө нь хэсэгчилсэн эрх чөлөөт орнууд, ногоон өнгө нь эрх чөлөөт орнуудыг заасан болно. (Хүснэгтийн эх сурвалж: "Freedomhouse.org" вэбсайт)

Олон улсын хүний ​​эрхийн ажиглалтын байгууллага (Freedom House) саяхан “Дэлхийн эрх чөлөөний тайлан 2021” (Freedom in the World 2021) -ийг нийтэд зарлаж, цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр улс орнуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь хүний ​​эрх, ардчиллыг зөрчсөн байж болзошгүй ч Тайваний хувьд энэхүү үзүүлэлтээр өндөр амжилт гаргаж, "Азийн хамгийн шилдэг үзүүлэлттэй ардчилсан орон" -аар тодров.

Энэхүү тайлангаас харахад 2000 оноос хойш Тайваний эрч хүчтэй, өрсөлдөөнт ардчилсан тогтолцооны үр шимээр өрсөлдөгч улс төрийн нам, хүчнүүд хооронд улс төрийн эрх мэдлийг гурван удаа тайван замаар шилжүүлж байсан төдийгүй иргэний эрх чөлөөг хамгаалах тал дээр үндсэндээ маш гарамгай сайн ажиллаж байсан болно. Ялангуяа 2020 онд дараалан маш олон сорилтуудыг даван туулж, цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зүй зохисгүй ашиглахгүйгээр, шинэ корона вирусийн тархалтыг гайхалтай амжилттай зогсоож чадсан.

 

Олон улсын хүний ​​эрхийн ажиглалтын байгууллага (Freedom House) дэлхийн эрх чөлөөний тайлан-д Тайванийг "Азийн хамгийн тэргүүлэх үзүүлэлттэй орон" гэж үнэлсэн бөгөөд нийт оноо нь Азидаа Японы дараа хоёрдугаарт бичигджээ. (Гэрэл зургийн эх сурвалж: Мэдээллийн төв агентлаг)

Энэхүү тайланд дэлхийн 210 улс орон, бүс нутгийн ард иргэдийн эдэлж буй улс төрийн эрх (Political Rights) ба иргэний эрх чөлөө (Civil Liberities) зэрэг 2 хоёр үзүүлэлтээр харьцуулалт хийсэн ба Тайвань нь  улс төрийн эрхээр (40-ээс) 38 оноо, иргэний эрх чөлөөгөөр (60-аас) 56 оноо авч, нийт 94 оноогоор Азидаа Япон улсын (96 оноо) дараах байранд дахин оржээ.

 

"2021 оны дэлхийн эрх чөлөөний тайлан": Тайваний эрч хүчтэй, өрсөлдөөнт ардчилсан тогтолцооны үр шимээр өрсөлдөгч улс төрийн нам, хүчнүүд улс төрийн эрх мэдлийг гурван удаа тайван замаар шилжүүлсэн. (Ерөнхийлөгч Цай Инг Вэн 2020 онд улиран сонгогдсоны дараах тангараг өргөх ёслолын зураг. Мэдээллийн эх сурвалж: SET News Network)

Цар тахлын улмаас дэлхийн олон улс оронд үүсээд байгаа эдийн засгийн тодорхойгүй байдал болон дэгдэж буй зөрчил мөргөлдөөний улмаас дэлхийн эрх чөлөөний үзүүлэлт 2020 онд буурахад хүрлээ. Тайваниас Монгол Улсад суугаа Грэйс Ж.Р.Лүө онцлохдоо “Олон улсын хүний​​эрхийн ажиглалтын байгууллага (Freedom House)-ын зүгээс 73 орны оноог бууруулсан ба “эрх чөлөөгүй" орнуудын жагсаалтанд 50-аас илүү орон орж, сүүлийн 15 жилийн хугацаанд энэхүү үзүүлэлтээрх хамгийн өндөр түвшинд хүрлээ. Харин Тайваний цар тахлаас урьдчилан сэргийлэх бодлого, арга хэмжээ нь ил тод байдал, эрх зүй, итгэл үнэмшил зэрэг нь ардчиллын тогтолцооны онцлог байдлыг бүрэн харуулж чадсан тул ард иргэд засгийн газартаа итгэл хүлээлгэн, цар тахлаас урьдчилан сэргийлэх үр нөлөөг бэхжүүлэв. Ингэснээр ард иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалахын зэрэгцээ “ардчилалыг дээдлэн, цар тахлаас урьдчилан сэргийлэх"  мөн чанарыг илтгэн харуулж чадлаа” хэмээв.