Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

ТЕНДЕРИЙН УРИЛГА: Медиа кампанит ажлыг төлөвлөн хэрэгжүүлэх гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна

ikon.mn
2021 оны 3 сарын 12
Сурталчилгаа
Зураг зураг

Та бүхнийг “Монголын Залуучуудын Эвсэл” ТББ-аас Европын холбоо, Канад сангийн хамтарсан санхүүжилттайгээр хэрэгжүүлж буй “Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө” төслийн хүрээнд хийгдэх медиа кампанит ажлыг төлөвлөн хэрэгжүүлэх гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Медиа кампанит ажлын зорилго нь “Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө” төслийн хүрээнд Залуучуудыг сайн дурын ажилд оролцуулах замаар иргэний оролцоог нэмэгдүүлэх, сайн дурын үйл ажиллагааны амжилттай түүх, туршлагыг олон нийтэд түгээх, сайн дурын үйл ажиллагааг дэмжих төрийн бодлогыг сайжруулах, нөлөөлөхөд оршино.

Гүйцэтгэх ажил, үүрэг:

  1. Кампанит ажлын стратеги төлөвлөлт боловсруулах
  2. Кампанит ажлын агуулга боловсруулах
  3. Үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах
  4. Гол мессеж боловсруулах
  5. Төлөвлөгөөний дагуу контент хөгжүүлэх
  6. Нийгмийн болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр олны танил, нөлөө үзүүлэгчдийг /инфлюнсер/ тодорхойлох (жишээлбэл, олны танил, уран бүтээлчид, нийгмийн зүтгэлтнүүд)
  7. Контент бүтээгчид болон олон нийтийн сурталчилгаа түгээх байгууллагууд /хувь хүнтэй хамтрах
  8. Бэлтгэсэн агуулгыг төлөвлөгөөний дагуу олон нийтэд түгээх
  9. Үйл ажиллагааг хянах, тайлагнах
  10. Хаалтын тайлан боловсруулах

Сонгон шалгаруулах шалгуур:

Тендерт оролцогчдыг дараах үзүүлэлтүүд дээр үндэслэн, эдийн засгийн хувьд хамгийн давуу талтай, үйлчилгээний чанар болоод тендерийн үнийг хангасан байдлаар сонгон шалгаруулна.

• Үнийн санал /Тендерийн нийт төсөв 65,000,000 төгрөгөөс хэтрэхгүй байх/ Нийт төсөвт:

  • Медиа кампанит ажлын бүтээл бүтээх ажлын хөлс /дор хаяж 4 дүрст бичлэг, зурагт хуудас, өөр бусад медиа бүтээгдэхүүн багтана/
  • Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад сувгуудаар сурталчлах зардлууд багтсан байна.

• Гүйцэтгэсэн ажлын туршлага

• Санал болгож буй арга барил, үйл ажиллагааны чанар

Бичиг баримтын бүрдэл:

Тендерт оролцогч нь дараах бичиг баримтыг Монгол болон Англи хэлээр ирүүлнэ.

1. Хугацаат ажлын төлөвлөгөө (2021 оны 4-р сарын 1 – 6-р сарын 10 хүртэлх хугацаанд)

2. Төсвийн задаргаа (НӨАТ-гүй үнээр)

3. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

4. Гүйцэтгэгчийн ажлын туршлагыг харуулах бичиг баримтууд /Өмнө нь гүйцэтгэж байсан ажлын тайлан, жишээ гэх мэт/

5. Өөрийн ирүүлж буй саналыг дэмжих бусад мэдээлэл, судалгаа, бичиг баримтууд

Оролцогч үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг дараах дарааллын дагуу боловсруулсан байна:

1. Хугацаат ажлын төлөвлөгөө боловсруулах

2. Төлөвлөгөөний дагуу контент бүтээх

3. Контент материалыг олон нийтэд хүргэх

4. Төлөвлөгөөт ажлыг тайлагнах

Тендерийн материал ирүүлэх заавар:

Тендерийн бичиг баримтыг эх хувиар нь лацтай дугтуйнд хийж, дугтуйн дээр “Тендер нээх цагаас өмнө нээхийг хориглоно” гэж Монгол эсвэл Англи хэлээр бичиж ирүүлнэ. Тендерийн саналыг шуудангаар 2021 оны 3 сарын 25-аас өмнө “Монголын Залуучуудын Эвсэл” ТББ-д дараах хаяганд ирүүлнэ.

Хаяг: Монгол Улс, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Залуучуудын өргөн чөлөө, Норт төв, 105 тоот

Холбоо барих:

Тендерийн материал болон төслийн үйл ажиллагаатай холбоотой аливаа асуулт, хүсэлт гарвал дараах +976 9905-2743 дугаараар болон mongolianyouthcouncil@gmail.com хаягаар лавлана уу.

Санамж: Хугацаа хэтэрч ирүүлсэн материалыг шалгаруулалтад оролцуулахгүй болно.