Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

Гуравдугаар сарын 3-6-нд "Анна Каренина" жүжиг үзсэн 900 гаруй хүнийг шинжилгээнд хамруулна

Б.Дэлгэр, iKon.mn
2021 оны 3 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: ОБЕГ

Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээлж байна. 

УДЭТ-ын "Анна Каренина" тоглолтод оролцсон 54 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн. Тус жүжгийг гуравдугаар сарын 3, 4, 5, 6-ны өдөр үзсэн 900 гаруй хүн байгаа аж. Тоглолт үзсэн хүмүүсийг шинжилгээнд хамрагдах шаардлагатайг мэдээллээ. 

ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл: Гуравдугаар сарын 4,5,6-нд УДЭТ-т "Анна Каренина" жүжиг үзсэн хүмүүс гуравдугаар сарын 9,10-ны өдөр 09:00-17:00 цагийн хооронд УДЭТ-т ирж коронавирус илрүүлэх PCR  шинжилгээг сайн дураараа өгнө үү.

 

Мөн сүүлийн өдрүүдэд буюу таван удаагийн оршуулгын үйл ажиллагаанд оролцсон иргэдээс нийт 43 хүнээс халдвар илэрлээ.

Иймд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих, үзвэр, үйлчилгээ үзэхгүй, олон нийтийн газраар үйлчлүүлэхгүй байх,  гэртээ байх, орон байр болон ажлын байранд халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж агаар сэлгэлтийг тогтмол хийхийг зөвлөж байна гэв.

ВИДЕО:

https://fb.watch/44A8WTItiH/