Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Лабораториуд Гэрэгэ системтэй холбогдох үед алдаа гарч, цөөн тооны хүнд шинжилгээний хариу нь зөрж очсон"

Г.Номин, iKon.mn
2021 оны 3 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ын албаны дарга Ж.Байгалмаа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Төрөх эмнэлгээр үйлчлүүлэх ээжүүдэд заавал коронавирусийн шинжилгээ өгсөн байхыг шаардаж байгаа юм байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

- Зөвхөн төрөх эмэгтэйчүүд биш эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх гэж байгаа бүх хүн коронавирус илрүүлэх шинжилгээнд хамрагдсан байна. Төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгүүд болон дүүргийн эмнэлгүүд үйлчлүүлэгчдээсээ тухай бүрд нь шинжилгээ аваад явж байгаа. 

- Шинжилгээний хариу зөрсөн тохиолдол гарсан байна. Нэгэн иргэний шинжилгээний хариу өглөө нь "сөрөг" гараад өдөр нь "эерэг" гэж гарсан тул ХӨСҮТ-д хүргэсэн гэх мэдээлэл байгаа. Энэ талаар тайлбар өгөөч?

- Гэрэгэ системд шинжилгээ хийж байгаа бүх лаборатори холбогдсон байдаг. Лабораториуд шинээр тус системд холбогдох үед үйл ажиллагаатай холбоотой алдаа гарч, цөөн тооны хүнд шинжилгээний хариу нь зөрж очсон. Үйл ажиллагааныхаа хаана доголдол үүссэнийг олж илрүүлээд алдаагаа зассан. Дахин ийм алдаа гаргахгүй. 

ВИДЕО ҮЗЭХ: /2021.03.02/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/258418612546288
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.