2021/04/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.97₮
B30
УЛААНБААТАР
17°
|
B30
УЛААНБААТАР
11°
|
B30
УЛААНБААТАР
15°
|
04:00
S29
-1°
05:00
S29
-2°
06:00
S30
-3°
07:00
S32
-2°
08:00
S32
09:00
S32
10:00
S32
11:00
S32
12:00
S32
13:00
S32
12°
14:00
S32
14°
15:00
S32
16°

Эрчим хүчний хэмнэлттэй пассив хаус

Барилга.мн
2021 оны 3 сарын 2
Барилга.МН

Пассив барилга бол сүүлийн үед Европын орнуудад жишиг стандарт болж, дэлхий нийтийн барилгын чиг хандлагыг тодорхойлж буй барилгын концепц юм.

Дулаан тусгаарлалтыг маш өндөр хэмжээнд хийж өгснөөр нэгэн хэмийн хэлбэлзэлгүй тав тухтай орчин бүрдүүлэхэд шаардагдах халаалт, хөргөлтийн эрчим хүчийг эрс бууруулах боломжтой гэдгийг эрдэмтэд илрүүлсэн бөгөөд дэлхийн бөмбөрцгийн аль ч хэсэгт пассив хаусыг барих боломжтой гэж үздэг. 

 

Хялбарчлаад хэлэхэд эрүүл ахуйн шаардлага хангахад хүрэлцэхүйц хэмжээний агаарыг сэлгэснээр тав тухыг давхар хангах боломжтой барилга байгууламжийг пассив хаус гэж тодорхойлдог. Энд дурдагдсан тав тух хангах гэдэг нь 20-26 хэмтэй байна гэж ойлгож болох бөгөөд,  эрүүл ахуйн шаардлага хангахад хүрэлцэх хэмжээ гэдэгт агаарыг 50 хэмээс илүү халааж болохгүй гэж ойлгогдоно. Энэ шаардлагуудыг хангах тооцооллыг хийхэд нэгж талбайн халаалтын чадал 10ваттаас хэтрэхгүй гэсэн дүгнэлт гардаг.

Шинэ загварын 2 давхар, 82мталбайтай АОС                            1. Гадна харагдах байдал        2. 1-р давхар

Эндээс мөрдөгдөж гардаг үндсэн техникийн шаардлага нь битүүмжлэл өндөртэй байх, нэгж ашигтай талбай тутамд жилдээ зарцуулах эрчим хүчний дээд хязгаарыг 15квт.ц гэж тооцоолон гаргасан байдаг. Үүнийг тооцооллын аргаар ч шалгаж болно, мөн бодит хэмжилт хийж ч шалгаж баталгаажуулж болдог. Энэ шаардлага нь манай оронд мөрдөгдөж байгаа барилгын дулаан техникийн нормын зарцуулалтыг 90 хувиар бууруулах хэмжээ юм. Европын орнуудын Пассив барилгын стандартын шаардлага хангасан барилгыг Монголд баривал ижил дулаантай байхын тулд даруй гурав дахин өндөр халаалт шаарддаг. Тиймээс Монголын нөхцөлд пассив хаусыг барьж байгуулахад нэмэлт аргачлал боловсруулах, хямд төсөр материал сонгох гэх мэт чамгүй олон шийдлийг бодож олох шаардлагатай болдог.

  1. Барилгын битүүмжлэл шалгах Blower Door Test  (Гандан)
  2. Гандан дахь 70м2 АОС-ны гадна байдал

Халуун дулаан уур амьсгалтай улс орнуудад хөргөлтөд зарцуулах эрчим хүчийг хэмнэх нь халаалтын зарцуулалтыг хэмнэхээс ч төвөгтэй байдаг. Учир нь дотоод эх үүсгүүрүүд нь дандаа дулаан үүсгэж байдаг тул нэмэлт ачаалал болдог. Харин Монгол улсын газарзүй, цаг уурын онцлогоос дотоод дулааны эх үүсгүүрүүд нэмэр болох талдаа үйлчилдэг. Жишээлбэл хүн өөрөө 100ваттын дулаан үүсгүүр болдог бол, хөргөгч, цахилгаан зуух зэрэг нь ажиллаж байхдаа дулаан ялгаруулж байдаг тул эерэг нөлөөтэй.

Пассив барилгыг үндсэндээ ямар ч материалаар барьж болдог. Материалын хувьд олдоц ихтэй, дотоодоос эх үүсвэртэй байхыг чухалчилдаг. Учир нь хүлэмжийн хийн ялгарлыг тооцохдоо тээвэрлэсэн зайд ялгаруулсан хүлэмжийн хийг оруулж тооцдог. Тиймээс модон арагт бүтээцийг сонгон ашиглаж байна. Манайхны хэлж заншсанаар Канад технологи боловч дулаалгын үе 50см орчим болдог тул дахин гадуур нь нэг канад байшин барих шаардлагатай тулдаг. Дулаалгын үеийн гадуур чийг хатаах агааржуулалтын үеийг хийж, фасадны материалаар өнгөлж өгсөн. Барилгын дотор үүссэн чийг даралтаар байнга дотроос гадагшилж байдаг ба аль нэг гадаргуу дээр цантах, мөстөх эрсдэлтэй байдаг тул агаарын үетэй байж түргэн хатах боломжтой байх ёстой. Шалны хэсгээр дулаан алдах эрсдэлтэй тул ханын бүтэцтэй ижил 50см дулаалгатай хийж, шугаман суурин дээр хөндий барьж байна. Хөрсний ус чийгнээс хөндий байж түргэн хатах боломжтой.

 

Цонх бол үндсэн халаагуур тул маш сайн хийцэлж өгдөг. Шил нь маш тунгалаг байхаас гадна давхар шилний завсраар аргон хий дүүргэж өгснөөр дулаан алдалт буурдаг. Мөн дулаан алдалт бууруулдаг түрхлэгтэй шил ашиглаж байна. Цонхны хүрээгээр их хэмжээний дулаан алддаг тул деталийг маш нямбай хийж өгдөг. Хаалганы хувьд давхар хаалга хийх замаар битүүмжлэл, дулаан алдалтыг бууруулж байна. Зундаа нэг нь онгорхой, өвөлдөө давхар хаалгаа хааж болдог байдлаар шийдсэн нь үр дүнгээ өгч байна.

Пассив барилга дотор талаас битүүмжлэлээ хангадаг тул дулаалгын материалын сонголтоос хүний биед амьсгалын замаар нөлөөлөх нөлөөлөл байхгүй. Тиймээс уур чийг нэвчилт, дулаан техникийн үзүүлэлтүүд, урт хугацааны физик шинж чанарыг нь харгалзаж шал, хана, дээвэртээ төрөл бүрийн дулаалгыг хослуулан ашиглаж байна. Шалны дулаалга нийт зузаан нь ханатай ижил буюу 45см, дээвэр 55см дулаалгатай байж эрчим хүчний хэрэглээ эрс багасдаг.

 

Дулаалгын үе

Барилгын битүүмжлэл бол тухайн барилгын чанарт нөлөөлж болох хамгийн чухал үзүүлэлт. Битүүмжлэл муутай бол чийгийн агууламж өндөртэй агаар завсар зайгаар сийгэж цанталт үүсгэдэг. Яваандаа мөс болон тэлж орчны бүтцийг эвдэх аюултайгаас гадна, модон арагт хөгц ялзрал үүсгэх эрсдэлтэй. Тийм учраас битүүмжлэлийг сайжруулах нь зөвхөн дулаан алдалт талаасаа биш барилгын насжилтад шууд эерэг нөлөөтэй юм. Барилгын битүүмжлэлийг шалгадаг багажаар хэмжихэд сийгэлт маш бага буюу дотор гадна 50 паскалийн даралтын зөрүүнд 1 цагт нийт агаарын сийгэж нэвтрэх хэмжээ эзэлхүүний 60% хүртэл байх шаардлага тавигддаг. Ердийн горимоор барьсан барилгууд 350-400% байдаг бол манай барилгууд хялбар хийцлэлтэй, битүүмжлэл өндөртэй тул хэмжилтээр 50% орчим байдаг.  Барилгын битүүмжлэлийг сайн хангаснаар хүйтэн агаар хургах, шалаар хүйт даах асуудал эрс багасдаг. Жишээлбэл цонхны заагаар орсон хүйтэн агаар тасалгааны агаараас хүнд тул шууд шалаар тархаж байрладаг. Ингэснээр хөл нүцгэн явахад тав тухгүй нөхцөл үүсч галлагаа, халаалт шаардаж эхэлдэг. Маш хялбар аргаар эрчим хүч хэмнэхийн тулд битүүмжлэлээ сайжруулах шаардлагатайг энэ жишээнээс харж болно.

Ийм зарчмаар барилгын хаших бүтээцээр сийгэлтийг бууруулах нь барилгын агаар сэлгэлтийг албадмалаар хийхээс өөр сонголтгүй болгодог. Дулааны улиралд цонхоор агаар сэлгэлт хийх боломжтой байдаг ч өвлийн улиралд агаар сэлгэлтийг дулаан солилцууртай агаар сэлгэгчээр дамжуулж явуулдаг. Энэ нь барилгад гаднаас цэвэр, хүйтэн агаар оруулахдаа доторх бохирдсон агаарын дулаанаар халааж оруулдаг зарчимтай албадмал агаар сэлгэгч юм. Өөрөөр хэлбэл эрүүл ахуйн шаардлага хангахуйц цэвэр агаарыг халаагуураар халаахад шаардагдах эрчим хүчний хэмжээг эрс бууруулах пассив аргачлал бөгөөд, ердөө л 50ваттын цахилгаан зарцуулалтаар 5,000 ваттын халаалтын ачааллыг хэмнэж байдаг онцлогтой.

 

Өрөө бүрт суурьлуулсан агааржуулалтаар дамжуулж халаалтыг шийдсэнээр нэмэлт халаагуур тавихгүйгээр зай талбай хэмнэх боломжтой. Дулааны ачаалал маш бага хэмжээнд хүрсэн тохиолдолд халаалтыг ч хэрэглээг ч СЭХ ээр шийдэх бүрэн боломжтой болж ирдэг. Бид Япон улсаас нарны систем оруулж ирдэг бөгөөд пассив сууц гэлтгүй төвийн цахилгаанд холбогдоогүй газарт цогц шийдэл санал болгож байгаа юм.

Нарны цахилгаан үүсгүүр

Пассив хаус дотор ямагт нэмэх хэмтэй байх тул ус хөлдөх асуудал үүсэхгүй. Тиймээс хэрэглээний усыг зөөвөрлөж дотроо хураах, эсвэл гүний худаг, төвийн шугамаар аль нэгээр нь шийдэж болно. Бохирыг одоогоор бага оврын цэвэршүүлэх байгууламж тавьж саарал ус гаргаж технологийг санал болгож байгаа. Байгальд хамгийн ээлтэй технологи гэдэг утгаараа хэрэглэгчдийн сэтгэлд нийцдэг. Мөн соруулдаг байдлаар шийдэж болно. Өртөг зардал, арчлалтын төвөгшил зэргээс хамаарч захиалагч өөрөө шийдлээ сонгож байна.

Улаанбаатар хотын хувьд хэт төвлөрөлтийн асуудал нь дулаан эрчим хүчний хязгаарлалттай шууд холбоотой гэж үздэг. Хаана халаалт байна, тэнд хотхон хөгжих боломжтой гэж хардаг учраас ДЦС-ын дулаан түгээх сүлжээнд уягдсан хөгжлийн төлөвлөлт хийгдээд удаж байна. Үүнтэй түгжрэл, хэт бөөгнөрөл, орон сууцны газрын үнийн хөөрөгдөл, утааны асуудал, ядуурал, сургуулийн хүрэлцээ хүртэл бүгд нягт уялдаатай байдаг гэж үзэж байна. Хэрвээ дэд бүтцээс алслагдсан газарт хямд төсөр атлаа тав тухтай амьдрах боломж байгаа бол маш олон хүмүүс нүүж суурьшихад бэлэн байгааг бидэнд хандсан хандалтуудаас харж болно. Тиймээс пассив хаус болон түүнийг түшиглэсэн дэд бүтцийн цомхон шийдлүүдийн хөгжүүлэлтэд хүч хаян ажиллаж байна. Үүнд, нарны жижиг оврын цахилгаан хангамж, гүний худгийн төсөр шийдлүүд, Солар хөлдөөгч хөргөгчийн технологи, бага оврын цэвэршүүлэх байгууламж, саарал усны дахин ашиглалт, хүлэмжийн аж ахуйн хөгжүүлэлт, дулааны болон цахилгааны нөөцлүүр, биогазын хөгжүүлэлт, биодизель, эко түлшний үйлдвэрлэл зэрэг олон сэдвээр хөгжүүлэлтүүдийг амжилттай хийж эхлээд байна.

1. 42м2 талбайтай АОС-ны гадна байдал

2. Давхрын план зураг

Хамгийн сүүлийн үед хийгдэж байгаа туршилтаас маань маш эерэг үр дүнгүүд гарч байгаа. Өдрийн цагаар нарны цахилгаан үүсгүүр ашиглан ус, чулуу, тоосго зэрэг дулаан багтаамж өндөртэй материалд дулаан хуримтлуулж шөнийн цагаар багахан сэнс үлээлгэх замаар халаалтын асуудлыг бүрэн шийдэж байна. Ингэснээр нарны цахилгаан үүсгүүрийн цэнэг хураагуур гэх маш хүндрэлтэй асуудлыг хөнгөвчилж байгаагаас өртөг зардал үлэмж буурах боломж бүрдэж байгаа юм. Мөн, төвийн цахилгаан сүлжээнд холбогдоогүй ч нүүрс түлэхгүйгээр байгальд ээлтэй хямд зардлаар ая тухтай амьдрах орчин бүрдүүлэх боломж нээгдэж байна.

Н.Ганбаа -“Пассив хаус” зөвлөх инженер

 

 

Зураг
x