Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/01-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэгийн ерөнхий сайд өөрийн эрдэмтдийн бүтээсэн вакциныг тариуллаа

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 3 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр Энэтхэг улс хүн амынхаа вакцинжуулалтын хөтөлбөрт 60-аас дээш насныхан болон 45-аас дээш насны архаг хууч өвчтэй хүмүүсийг хамруулж эхэлж байна.

Эхний шатанд нь тус улс 12 сая гаруй эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудаа хамруулсан юм. Хоёрдугаар шатны вакцинжуулалтыг Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди өөрийн биеэр эхлүүлжээ.

Тэрбээр өнөөдөр өглөө өөрийн улсын эрдэмтдийн бүтээсэн COVAXIN вакцины эхний тунг тариулсан байна.

Эхний шатанд тус улсын Bharat Biotech компанийн COVAXIN вакциныг зөвхөн ашиглаж байсан бол хоёрдугаар шатнаас AstraZeneca вакциныг нэмж, иргэдийн сонголтоор тарьж эхэлжээ.

Эх орны үйдвэрийн COVAXIN вакциныг сүүлчийн шатны туршилтын үр дүнг хүлээлгүй ашиглаж эхэлсэн учраас эмнэлгийн ажилтнуудын хамрагдах үйл явц нэлээд удаашралтай байв.

Хоёрдугаар шатны вакцинжуулалтын эхний тоон мэдээллээс харвал хүмүүсийн ердөө 11 хувь COVAXIN-ийг сонгосон байна.

Энэтхэг улсад коронавирусийн халдварын 11 сая гаруй тохиолдол бүртгэгдсэн нь дэлхийд зөвхөн АНУ-ын дараа орох үзүүлэлт юм. Цар тахал эхэлсэн цагаас хойш тус улсад 157,000 гаруй хүн Covid-19 өвчний хүндрэлээр нас барсан байна.

 

Эх сурвалж: Reuters