2021/04/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.97₮
B30
УЛААНБААТАР
17°
|
B30
УЛААНБААТАР
12°
|
B30
УЛААНБААТАР
16°
|
18:00
S30
14°
19:00
S30
11°
20:00
S29
21:00
S31
22:00
S29
23:00
S29
00:00
S29
01:00
S29
02:00
S26
03:00
S26
04:00
S26
-1°
05:00
S26
-1°

Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “Ажилсаг Монгол” төсөл хэрэгжүүлнэ

Т.Саран, iKon.mn
2021 оны 2 сарын 26
iKon.MN
 
ХНХЯ

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл 2021 оны хоёр дахь удаагийн хуралдаанаа өнөөдөр зохион байгууллаа.

Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас “Короновируст халдварын цар тахалтай тэмцэх, эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх дунд хугацааны 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд туссан Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “Ажилсаг Монгол” төслийг хэлэлцлээ.
Уг төслийн зорилго нь залуучуудад эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг, эх оронч үзлийг сургаж, ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх замаар хөдөлмөрт бэлтгэж, ажилтай, орлоготой болгоход чиглэж байгаа юм.

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн гишүүд төслийг хэлэлцэн, холбогдох хууль тогтоомжийн дагуу Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэн батлуулахыг дэмжлээ.

Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “Ажилсаг Монгол” төслийг хэрэгжүүлэхэд нийгмийн түншлэлийн байгууллагуудын оролцоог хангаж, залуучуудыг ажлын байраар хангах, ажлын байранд дадлагажуулах, цаашид менторшип хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтарч ажиллахаар болов.
 
 
Эх сурвалж: ХНХЯ
x