Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/26-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улс Тринидад ба Тобаго Улстай дипломат харилцаа тогтоов

ikon.mn
2021 оны 2 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: ГХЯ

Монгол Улс НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоох зорилтын хүрээнд Тринидад ба Тобаго Улстай 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Нью-Йорк хотноо дипломат харилцаа тогтоов.

Хоёр улс найрсаг харилцаа, харилцан сонирхсон салбаруудад хамтын ажиллагаа хөгжүүлэхийг эрмэлзэж, Дипломат харилцааны тухай Венийн конвенц, НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг баримтлахаа тохиролцлоо.

Дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч В.Энхболд, Тринидад ба Тобаго Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын Хэргийг түр хамаарагч Ордел Барман нар гарын үсэг зурсан юм.

Дипломат харилцаа тогтоосноор хоёр талын хооронд болон олон улсын байгууллагуудын хүрээнд харилцан дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах илүү боломж нээгдэж байгааг талууд илэрхийллээ гэж ГХЯ-наас мэдээллээ.