2021/04/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.97₮
B30
УЛААНБААТАР
17°
|
B30
УЛААНБААТАР
11°
|
B30
УЛААНБААТАР
15°
|
04:00
S29
-1°
05:00
S29
-2°
06:00
S30
-3°
07:00
S32
-2°
08:00
S32
09:00
S32
10:00
S32
11:00
S32
12:00
S32
13:00
S32
12°
14:00
S32
14°
15:00
S32
16°

"Коронавируст халдварын 46 тохиолдол батлагдсаны 22 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээтэй хамааралтай"

Г.Номин, iKon.mn
2021 оны 2 сарын 25
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Улсын хэмжээнд өчигдөр 16,777 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 46 хүнд халдвар илэрсэн.

"Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд нэг хүний шилжилгээнд халдвар шинээр илэрсэн бол уг арга хэмжээний хүрээнд батлагдсан тохиолдлуудын хавьтал 21 хүнээс халдвар илэрсэн. Бусад тохиолдол нь ажиглан тусгаарлах байранд болон гэрээр тусгаарлагдаж байгаа халдварын батлагдсан тохиолдлуудын хавьтал болсон хүмүүсийн анхны, давтан шинжилгээгээр илэрлээ. 

Сүүлийн 24 цагт 27 хүн эдгэрсэн.

Халдварын нийт тохиолдлын тоо 2,801 бүртгэгдсэнээс 2,097 буюу 74.8 хувь нь эдгэрсэн.

Шинээр үүссэн том голомт байхгүй боловч гэр бүлийн хүрээнд илэрсэн халдварууд бүртгэгдсээр байна.

Халдварын батлагдсан тохиолдлын тоо тууштай буурахгүй, цаашдаа үргэлжлэх хандлагатай байгаа учраас хүн бүр халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөх хэрэгтэй байна" гэлээ.

Одоогоор 689 хүн эмчлэгдэж буй бөгөөд биеийн байдлаар нь ангилбал:

  • Маш хүнд 1,
  • хүнд 7,
  • хүндэвтэр 62,
  • хөнгөн 619  хүн байгаа аж.

ШУУД ҮЗЭХ: /2021.02.25/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/268628231266349

Дотоодын 2,286 халдварыг танилцуулбал /2021.02.25/

  • Улаанбаатар хотод-1,960 /сүүлийн хоногт 46 тохиолдол нэмэгдэв/
  • Орхонд-25
  • Архангайд-3
  • Сэлэнгэд-217
  • Дархан-Уулд-45
  • Говьсүмбэр-4
  • Дорноговь-32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x