Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/25-НД НИЙТЛЭГДСЭН

Зочид буудлуудын үл хөдлөх хөрөнгийн татварыг тэглэж, санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг хүслээ

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 2 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын зочид буудлуудын холбооноос тухайн салбарын үйл ажиллагааны талаар танилцууллаа.

Тус холбооны тэргүүн С.Мөнхбат "2019 онд 460 зочид буудал үйл ажиллагаа явуулж байсан бол 2020 онд 430 болсон. Ажилтнуудын тоо өмнөх оноосоо 46 хувиар буурч 16,860 болоод байгаа. Зочид буудлаар үйлчлүүлсэн зочдын тоо 95 хувь буурч 45,650 байна. Үүнд ихэвчлэн гадаад улсаас ирж тусгаарлагдсан хүмүүсийн тоо хамаарна.

Түүнчлэн Халдвар хамгааллын дэглэм, ариутгал халдваргүйтгэлтэй холбоотойгоор зардал өссөн бөгөөд 2020 онд -89.4 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн.

2020 оны нэгдүгээр сараас эхлээд зочид буудлууд жуулчин аваагүй тул байрууд маань ашиглалтгүй байгаа. Иймд үл хөдлөх хөрөнгийн татварыг тэглэж өгнө үү. Нийт зочид буудлууд жилдээ 600 тэрбум төгрөгийг үл хөдлөх хөрөнгийн татварыг төлдөг. Гэвч цар тахлын улмаас үйл ажиллагаа үндсэндээ зогссон тул 2021 оны долдугаар сарын 1-нээс торгууль, алданги тооцуулж эхлэх эрсдэлтэй байна" гэв.

Мөн тэрбээр төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэхгүй бол цомхотгол 60 хувь хүрэхээр байгааг хэллээ. 

ВИДЕО:

https://fb.watch/3SEJEvuOk1/