Манай улс өчигдрөөс эхлэн БНЭУ-аас оруулж ирсэн АстраЗенека компанийн вакцинаар хүн амаа дархлаажуулж эхэлсэн билээ.
Энэ талаар Эрүүл мэндийн яамны ахлах шинжээч Д.Нарангэрэл "Бидний хүлээн авсан АстраЗенека компанийн аденовирусийн векторт суурилсан рекомбинант вакцины нэг хувилбар болох “Covishield” вакцины нэг хүн тун нь 0.5 мл, нэг флаконд 10 хүн тунгаар савлагдсан.
Үүнийг нэг хүнд 0.5 мл-ээр булчинд тарьж хэрэглэнэ. Уг вакцинжуулалтад манай улс 18-аас дээш насны бүх хүнийг хамруулах боломжтой.
Коронавирусийн эсрэг вакцины дархлаажуулалтад хамгийн түрүүнд эрүүл мэндийн байгууллагын ажилчид, халдварын голомтод ажиллаж буй онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт, хил хамгаалах байгууллагын ажилчдыг хамруулна.
Дараа нь 50-аас дээш насны хүмүүс болон архаг хууч өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулахаар төлөвлөсөн.
Эрүүл мэндийн байгууллагын ажилтан дотроо эхлээд халдварын яг голомтод ажиллаж буй эмч нар, дараа нь дүүрэг болон өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарыг дархлаажуулна.
Вакцин хийлгэхийн өмнө анхаарах зүйлс:
Бусад товлолын дархлаажуулалтаас арай өөр зүйл нь дээр дурдсан вакцин хийлгэсний дараа 30 минут ажиглалтад байх журамтай.
Вакцины эсрэг заалттай хүмүүс:
Харин хөхүүл хүүхэдтэй эмэгтэйчүүд вакцинд хамрагдаж болох заалттай байна.
Вакцин хийлгэсний дараа анхаарах зүйлс:
Ер нь вакцин хийлгэсэн хүмүүс ажлын ачааллаа тэнцүүлэн хэт ядрахгүй байж, боломжтой бол вакцин хийлгэсэн эхний өдрөө гэртээ байж биеийн эсэргүүцлээ сайжруулахыг зөвлөж байна" гэв.
ВИДЕО: