Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/24-НД НИЙТЛЭГДСЭН

Францын нэрт жүжигчин Жерар Депардье хүчингийн хэрэгт буруутгагдан шалгагдаж эхэлжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 2 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Францын нэрт жүжигчин Жерар Депардье хоёр жил гаруйн өмнө үйлдэгдсэн хүчингийн хэрэгт буруутгагдан шалгагдаж байгаа тухай тус улсын шүүхийн эх сурвалж өчигдөр мэдээлжээ.

Одоо 72 настай Депардьетэй холбоотой хүчингийн хэргийн дуулиан 2018 оны зун дэгдэж байсан ч хангалттай баримт нотолгоогүй гэсэн шалтгаанаар 2019 онд мөрдлөгийг зогсоож байв.

Харин өнгөрсөн оны зун уг хэргийг сэргээн шалгасны үр дүнд арванхоёрдугаар сард Депардьег хүчингийн хэрэгт буруутгаж, прокурорууд ял төлөвлөж эхэлжээ.

Хэргийн хохирогч нь 20 гаруй насны жүжигчин эмэгтэй юм байна. 2018 оны наймдугаар сард Депардье түүнтэй Парис хот дахь гэртээ уулзахдаа биед нь хүч хэрэглэн халдсан гэнэ.

Жүжигчин эмэгтэй Депардьегийн найзын охин байж болзошгүйг эх сурвалжууд мэдээлсэн байна. Тэд хэрэг гарах үед жүжгийн сургуулилалт хийж байсан гэх албан бус мэдээлэл байгаа юм.

Өчигдөр шүүхээс мэдээлэл задарсны дараа Депардьегийн өмгөөлөгч Эрве Темим нэрт жүжигчин одоогоор хуулийн байгууллагын хяналтад байгаа ба хэрэг үйлдсэнээ эрс үгүйсгэж буйг мэдээлжээ.

 

Эх сурвалж: AFP