Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

Хямдралтай бараа авахаар бөөгнөрсөн иргэдийг БЗД дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс цагдаа нартай хамтран тараажээ

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 2 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нэр бүхий дэлгүүр хямдралтай худалдаа зөвхөн хоёрдугаар сарын 23-нд явагдана гэж өнөөдөр олон хүн бөөгнөрүүлсэн байна. 

Албаны эх сурвалжийн мэдээлснээр худалдан авалт хийхээр цугласан хүмүүсийг Нийслэлийн Цагдаагийн газрын 15 алба хаагч, Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс хамтран тараасан аж. 

Гамшгийн үеийн бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буурсан хэдий ч цар тахлын эрсдэлтэй нөхцөл байдал намжаагүй тул иргэд, ААН-үүд халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин мөрдөх хэрэгтэй юм.

Зөвлөн тусалж, албан шаардлага хүргүүлж, торгууль тавиад халдвар хамгааллын дэглэмээ сахиагүй бол ААН-үүдийн тусгай зөвшөөрлийг цуцлах арга хэмжээ авна

Халдвар хамгааллын дэглэм зөрчсөн тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар НМХГ-ын дарга Л.ЭрдэнэчулуунААН-үүдийн үйл ажиллагаа эхэлсэн эхний 14 хоногт зөвлөн тусалж ажиллана. Сүүлийн хоногуудад хяналт шалгалт хийнэ. Гурван зарчмыг барина. Зөвлөн тусалж, дараа нь албан шаардлага өгнө. Ингээд хэрэгжүүлэхгүй бол тухайн ААН-д Зөрчлийн тухай хуулийн 15.2-т заасны дагуу торгууль тавина. Торгуулаад халдвар хамгааллын дэглэмээ сахихгүй бол тусгай зөвшөөрлийг цуцлах арга хэмжээ авна. Энэ журамд хэд хэдэн зохицуулалт хийсэн. Зохицуулалтаар ААН, иргэдэд халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх хугацааг олгосон. Уг журмын 7-д чиг үүргээ хэрэгжүүлж буй төрийн алба хаагчид мөн хариуцлага тооцохоор оруулж өгсөн” хэмээн анхааруулж байсан юм.