Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

Samsung Galaxy S21 утсаараа кино продакшны түвшний бичлэг хийхэд бэлэн үү?

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 2 сарын 23
Сурталчилгаа
Зураг зураг

Хориодхон хоногийн өмнө нээлтээ хийсэн Samsung Galaxy S21 цувралын утаснууд нь лаванда цэцгийг санагдуулам гоёмсог нил ягаан өнгө, Object Eraser, Director’s View, Zoom Lock функцээрээ өмнөх загваруудаасаа ялгарахын ялдамд технологийн ертөнцийн хурд, өрсөлдөөнийг улам л нэмэгдүүлж өглөө. Энэхүү супер үзүүлэлттэй утсыг Монголоос хамгийн хурднаар, хамгийн уян хатан нөхцөлөөр худалдан авах боломжийг албан ёсны борлуулагч Мобиком Корпораци та бүхэнд олгож байна.

Контент бүтээгчдийн мөрөөдөл Galaxy S21

Сошиал ертөнцөд хүн бүр контент бүтээж эхэлж буй энэ цаг үед Galaxy S21 шиг утас хамгийн их хэрэгтэй байлаа. Өөрөөр хэлбэл, продакшны ажил илүү хялбар болохоос гадна цомхон бүрэлдэхүүнтэйгээр өндөр чанартай контент бүтээх боломж мэргэжлийн уран бүтээлчдээс гадна энгийн иргэдэд ч бүрдлээ.

Тус цувралд шинээр нэмэгдсэн Object Eraser функцийн тусламжтайгаар зурганд илүүдээд байгаа хэн нэг хүн, ямар нэгэн объектыг баллуурдаад арилгаж болох бол Director’s View функцийг ашиглан зураг авалтаа найруулагчийн нүдээр удирдаж, бүх камераа нэгэн зэрэг хянах боломжтой болжээ. Мөн Samsung-ийн өмнөх цувралуудын нэгэн адил 8К чанартай бичлэг хийх явцдаа бичлэг дэх алтан моментыг 33MP нягтаршилтай зургаар хадгалж үлдэх боломжийг Galaxy S21 олгож байна.

 

Galaxy S21 дуранг орлоно

Та гэрийнхээ цонхоор харж байгаад л алс холын барилга, самбар, тэнгэрт нисэж яваа шувууг 30-100 дахин ойртуулж харахын сацуу Zoom lock функцийг идэвхжүүлснээр zoom хийхэд гардаг чичиргээ багасч, зураг, бичлэгээ чанартайгаар буулгах боломжтой боллоо. Үүнээс гадна зураг авах, бичлэг хийх үйлдлийг нэг агшинд зэрэг хийх боломжийг олгодог Single Take функц Galaxy S21 цуврал дээр улам сайжирчээ. Тиймээс контент бүтээхэд мэргэжлийн видео камер, зургийн аппараттай хоёр хүн шаардлагагүй, ердөө Galaxy 21-тэй нэг хүн энэ бүх ажлыг нугалж чадах нь ээ.

 

“Мартагдах эрх”

Сошиал ертөнц сайн сайхан, саар муухай бүх л зүйлсийг тархитай адил хадгалж буй энэ цаг үед санамсаргүй хийсэн үйлдэл, санаандгүй хуваалцсан зургаасаа болоод эвгүй байдалд орж болзошгүй. Тэгвэл Galaxy S21 цувралын Private Share функцийн тусламжтайгаар бусдад явуулсан, эсвэл хуваалцсан зураг, контентоо хоёр өдрийн дараа тухайн төхөөрөмжөөс нь автоматаар устгах тохиргоог идэвхжүүлж, “мартагдах эрх”-ээ эдлээрэй.

(Private Share функц нь Android P болон түүнээс дээш үйлдлийн системтэй Galaxy утаснуудад ажиллана. Private Share апп-ыг Google Play Store-оос татах шаардлагатай.)

Galaxy S21+, S21 Ultra утсыг Мобикомоос худалдан авсан хэрэглэгч та Samsung Electronics компанийн 1 жилийн баталгаа, худалдан авалтын дараах албан ёсны засвар үйлчилгээнд хамрагдах боломжтой болно.

Мөн эдгээр утсыг Мобикомоос худалдан авсан хэрэглэгчдэд оригинал Case, Galaxy SmartTag бэлэглэх урамшуулал 3-р сарын 15-наас эхэлнэ. Хэрэв та түүнээс өмнө эдгээр утсыг худалдан авсан бол 3-р сарын 15-наас хойш утас авсан салбартаа очиж, утас худалдан авсан баримтаа үзүүлээд нөхөж авах боломжтой.

Та Мобикомоос гар утас зээлээр авах боломжтой эсэхээ дараах аргаар шалгаарай.

  • 366 тусгай дугаарт i үсгийг мессэжээр илгээх
  • Өөрт ойр байрлах Мобикомын үйлчилгээний салбарт хандах
  • MobiCom application > Профайл > Гар утасны зээлийн шалгуур цэс рүү хандах

Та гар утсаа Мобикомын салбарт ирж худалдан авахаас гадна ЭНД дараад онлайнаар түргэн шуурхай захиалга хийж, гэртээ хүргүүлэн аваарай.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.