Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

Тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт маргааш үйлчилнэ

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 2 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн хэмжээнд Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосон хугацаа маргааш өглөө 06:00 цагт дуусна. 

Ингэснээр Гамшгийн үеийн бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буурч, аж ахуйн нэгжүүдийн 95 хувийн үйл ажиллагааг маргаашаас эхлүүлэх бөгөөд автомашиы хөдөлгөөн хэвийн горимд шилжих юм. 

Тэгвэл дугаарын хязгаарлалт маргаашаас хэрэгжих эсэхийг ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалангаас тодруулахад "Дугаарын хязгаарлалтад өөрчлөлт ороогүй, өмнөх шигээ явна" гэлээ. 

Тодруулбал, 

  • Даваа гарагт 1, 6
  • Мягмар 2, 7
  • Лхагва 3, 8  
  • Пүрэв 4, 9
  • Баасан 5, 0 дугаар хөдөлгөөнд оролцохгүй.