2021/12/02
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.32₮
B30
УЛААНБААТАР
-3°
|
-14°
B30
УЛААНБААТАР
-2°
|
-14°
B30
УЛААНБААТАР
-7°
|
-13°
11:00
S31
-9°
12:00
S31
-9°
13:00
S31
-10°
14:00
S31
-10°
15:00
S31
-10°
16:00
S31
-11°
17:00
S31
-11°
18:00
S31
-11°
19:00
S31
-11°
20:00
S31
-11°
21:00
S31
-12°
22:00
S31
-12°
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/22 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

COVID-19 дотоодод анх бүртгэгдэж эхэлсэн үетэй харьцуулахад 3 дахин хурдан тархаж, 12 хоногийн дотор 500 тохиолдол шинээр илэрч байна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 2 сарын 22
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол Улсын хүн амын дунд коронавирусийн халдвар анх 2020 оны арваннэгдүгээр сарын 10-нд бүртгэгдсэнээс хойш дотоодын халдварын тохиолдол өнөөдөр 2,178 болоод буй.

Гурван сар гаруйн хугацаанд шинээр бүртгэгдсэн COVID-19-ийн 2,000 гаруй тохиолдлыг 500, 500-аар нь багцалж, хэд хоногийн хугацаанд дотоодын халдвар 500 тохиолдлоор нэмэгдсэнийг тооцоолж үзлээ.

Ингэхэд, эхний 500 тохиолдол 40 хоногийн хугацаанд бүртгэгдэж байсан бол хоёрдугаар сарын 19-ний өдрийн байдлаар дотоодын халдварын тохиолдол ердөө 12 хоногийн хугацаанд 500-аар нэмэгдэж, 1,500-2,000 болсон байна. Энэ нь халдвар анх дотоодод бүртгэгдэж эхэлсэн үеэс гурав дахин хурдацтай тархаж байгааг харуулж байна.

Хоёрдугаар сарын 19-нөөс хойш зөвхөн сүүлийн гурван хоногт л гэхэд халдварын тохиолдол дахин 150 орчмоор нэмэгдэж, 2,178 болжээ.

Тэгвэл дотоодын халдвар 500-аар нэмэгдсэн хугацааг тооцож үзвэл,

  • Эхний 500 тохиолдол 40 өдөрт /дотоодын халдвар нийт 500/
  • Хоёр дахь 500 тохиолдол 27 өдөрт /дотоодын халдвар нийт 1,000/
  • Гурав дахь 500 тохиолдол  22 өдөрт /дотоодын халдвар нийт 1,500/
  • Дөрөв дэх 500 тохиолдол 12 өдөрт /дотоодын халдвар нийт 2,000/ бүртгэгджээ.

Өөрөөр хэлбэл, халдварын тархалт улам эрчимтэй нэмэгдсэнийг доорх үзүүлэлтээс харж болно.

(Графикийг ЭНДЭЭС дэлгэрэнгүй харна уу)

 

Цар тахал гарснаас хойш Монгол Улс гурван удаа Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хатуу хөл хорионы дэглэмийг хэрэгжүүлсэн.

Хамгийн сүүлд хоёрдугаар сарын 11-23-ны өдрийн 06:00 цаг хүртэл буюу 12 хоногийн хугацаанд хөл хорио зарлаж, хөдөлгөөнийг 98 хүртэл хувь хязгаарлан өрх бүрээс шинжилгээ авснаар далд хэлбэрт байсан 102 тохиолдлыг илрүүлж, 1,000 гаруй хүнийг халдвар авах эрсдэлээс сэргийлсэн талаар ЗГ-ын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг мэдээлсэн.

Мөн хугацаанд 415,000 орчим хүнд шинжилгээ хийхэд эерэг илрэлт нь 0.17 хувь байгаа нь халдвар нийтийн дунд тархаагүй гэсэн үг гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлсэн юм.

Ташрамд дурдахад, Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварын нийт тохиолдол өнөөдрийн байдлаар 2,693 болоход хоногийн дотор хамгийн дээд тал нь 61 тохиолдол шинээр илэрч байв.

Мөн 2020 оны арваннэгдүгээр сарын 10-наас хойш давтагдсан тоогоор нийтдээ 1,519,009 хүнд коронавиус илрүүлэх шинжилгээ хийжээ.

COVID-19 халдвартай холбоотой тоон болон бусад мэдээллийг ЭНДЭЭС дэлгэрэнгүй харах боломжтой.
x