Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

Unitel x TomYo: Боловсролын төлөө хамтарч эхэллээ

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 2 сарын 23
Сурталчилгаа
Зураг зураг

Юнител Групп хэрэглэгчдэдээ зориулж TomYo апп-аас хүссэн нэг хөтөлбөрөө сонгон, үнэ төлбөргүйгээр суралцах эрхийг олгожээ. Уг апп нь төрөл бүрийн онлайн хичээл, мэдлэг сорих тестүүд, олон улсын тэтгэлэгт хөтөлбөрүүдийн мэдээлэл, салбар бүрийн менторуудын зөвлөгөө, уулзалт зэргийг нэг дороос авах боломжийг бүрдүүлсэн боловсролын цогц платформ юм.

Тухайлбал, яг одоогийн байдлаар TomYo апп дээр Англи, Япон, Хятад, Герман хэлний түвшин тус бүрийн албан ёсны сертификаттай хичээлүүд явагдаж байгаагаас гадна, гадаадын тэтгэлэгт хөтөлбөрүүдийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл, тэдгээрт хэрхэн бэлдэх тухай заавар зөвлөгөөнүүдийг хүргэж байгаа аж. Хэрэв та Юнителийн хэрэглэгч бол тэдгээрээс сонгон, үнэ төлбөргүйгээр хамрагдаарай.

Үүний тулд,

  1. TomYo апп-аа татаад, утасны дугаараараа бүртгүүлнэ.
  2. Апп доторх World хэсгээс өөрт таалагдсан хөтөлбөрөө сонгож, худалдаж авах товчлуур дээр дарна.
  3. “Unitel-ийн хэрэглэгч та үнэ төлбөргүйгээр хамрагдах эрхтэй байна” гэсэн бичиг гарч ирнэ.
  4. Эрхээ идэвхжүүлсэн тохиолдолд таны гар утсанд баталгаажсан мессэж очно.  

Дэлхий дахинаа тулгараад буй COVID19-ийн нөлөөгөөр хүн төрөлхтөн алсын зайнаас ажиллах, хичээллэх шинэ хэв маягт асар хурдацтайгаар шилжиж буй энэ үед Юнител Групп хэрэглэгчдэдээ тасралтгүй суралцах боломжийг ийнхүү олгож байна.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.