Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

Хуулийн салбарын албан хаагчдын баримтлах зарчим болон ёс зүйн дүрэм

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 2 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хуулийн байгууллагын албан хаагчдын ёс зүйтэй холбоотой асуудал олон нийтийн сүлжээнд анхаарал татаж буй тул хууль зүйн үйлчилгээ үзүүлж, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг этгээдийн ёс зүйн хэм хэмжээ хуулийн хүрээнд хэрхэн тусгагдсан байдгийг сануулах үүднээс ёс зүйн талаарх онцлох заалтуудыг хүргэе.  



Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны баримтлах дүрэм

Хууль зүйн үйлчилгээ үзүүлэгч хуульч, прокурор, шүүгч, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий бусад этгээдийн үйл ажиллагаатай холбоотой харилцаанд Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны баримтлах дүрэм үйлчилдэг. 

1.4 дүгээр зүйл. Хуульчийн баримтлах нийтлэг зарчим 

1. Хуульч мэргэжлийн үйл ажиллагаандаа дараах нийтлэг зарчмыг баримтална:

               1.1. хүний эрхэм чанарыг хүндлэх;

               1.2. хүний эрх, эрх чөлөөг хамгаалах;

               1.3. шударга ёсыг баримтлах;

               1.4. хууль дээдлэх;

               1.5. ялгаварлан гадуурхахгүй байх;

               1.6. зарчимч байх;

               1.7. бодитой, ухаалаг хандах;

               1.8. хараат бус байх;

               1.9. шүүх эрх мэдлийн бие даасан байдлыг хүндэтгэх, хамгаалах;

               1.10. нууцыг хадгалах, хамгаалах;

               1.11. ашиг сонирхлын зөрчлөөс зайлсхийх;

               1.12. мэргэжлийн үүрэгтээ үнэнч байх, мэргэжлийн нэр хүндээ эрхэмлэх.

2. Хуульч нь бусад хуульч, аливаа этгээд, олон нийттэй мэргэжлийн нэр хүндээ эрхэмлэн, хүлээцтэй, хүндэтгэлтэй харилцана. Хуульч ажил үүргийн харилцаандаа бусдад хүндэтгэл төрүүлэхүйц байхыг эрмэлзэнэ.

3. Хуульч шударга ёсны тогтолцоо, хуулийн засаглал, бие даасан, төвийг сахисан, шударга шүүхийг төгөлдөржүүлэх, олон нийтэд хүртээмжтэй болгохын төлөө хичээн ажиллана. 

Энэхүү дүрмийн 11 дүгээр бүлэгт Прокурорын албан үүргээс бусад үйл ажиллагаа ба хувийн амьдралын талаар заасан байдаг. Тухайлбал, 

11.1 дүгээр зүйл. Прокурорын албан үүргээс бусад үйл ажиллагаа

1. Прокурор хууль эсхүл энэ дүрэмд хориглосноос бусад тохиолдолд прокурорын албан үүргээс бусад үйл ажиллагаанд оролцож болно.

2. Прокурор өөрийн албан үүргээс бусад дараах үйл ажиллагаанд оролцохыг хориглоно:

            2.1. албан үүргээ зохистой хэрэгжүүлэхэд саад болохуйц;

            2.2. энэ зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын улмаас хэргийн оролцогчийн зүгээс прокуророос татгалзахад хүргэх;

            2.3. прокурорын хараат бус, зарчимч байдлыг алдагдуулах

3. Прокурор туслах ажилтан болон өөрийн удирдлага дахь бусад этгээдэд албан үүрэгт нь хамааралгүй үүрэг, даалгавар өгч болохгүй.

4. Прокурор нь хуулиар зөвшөөрсөн, эсхүл прокурорын албан үүрэг, хууль зүйн хөгжил, боловсрол зэрэг хууль зүйн асуудалтай холбоотойгоос бусад зорилгоор прокурорын байгууллагын байр, техник, санхүү, мэдээллийн хэрэгсэл, бичиг хэрэг зэрэг эх үүсвэрийг ашиглахыг хориглоно.

20 дугаар бүлэг. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зөрчил, хариуцлагын тухай

20.6 дугаар зүйл. Мэргэжлийн хариуцлага хүлээсэн этгээдэд хориглох зүйл

  1. Хуульч өөрийнх нь мэргэжлийн үйл ажиллагааны зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон этгээдээс өс хонзон авах, заналхийлэх, дарамт үзүүлэхийг хориглоно.
  2. Шүүхэд төлөөлөх эрхээ түдгэлзүүлсэн байх хугацаандаа хуульч нь шүүхэд төлөөлөхийг хориглоно.
  3. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл нь түдгэлзсэн эсхүл хүчингүй болсон бол тухайн үйл ажиллагааг эрхлэх, хуульч нэрийг хэрэглэхийг хориглоно.
  4. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл нь түдгэлзсэн этгээд энэ дүрэмд захирагдана.

Дүрмийг бүрэн эхээр нь уншихыг хүсвэл ЭНД дарна уу. 

Шүүгчийн ёс зүйн дүрэм

2.1 дүгээр зүйл. Ялгаварлах үзэл гаргахгүй байх

1. Шүүгч нь хүнийг аливаа хэлбэрээр ялгаварлах, түүнчлэн тийм үйл ажиллагаанд дэмжиж оролцох эсхүл дээрх үйл ажиллагаа явуулдаг байгууллагад гишүүн байхыг хориглоно.

2.3 дугаар зүйл. Зохисгүй байдал гаргахгүй байх

1.  Шүүгч нь зохисгүй байдал (Хуульчийн мэргэжлийн үйл ажиллгааны дүрмийн 1.3 дугаар зүйлийн 1.9 -д тодорхойлсон утгаар ойлгоно) гаргаж болохгүй бөгөөд бусдад ийнхүү ойлгогдохоос зайлсхийнэ.

3.3 Дугаар зүйлийн 3. Шүүгч ажлын байранд болон албан үүргээ гүйцэтгэхдээ согтуурах, мансуурах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэх, эсхүл ийм байдалтай ажилдаа ирэхийг хориглоно.

Дөрөв. Нийтийн алба болон хувийн амьдралд шүүгчийн баримтлах ёс зүй

4.1 дүгээр зүйл. Ашиг сонирхол, хөрөнгө, орлогоо мэдүүлэх

  1. Шүүгч нь өөрийн хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ холбогдох хууль тогтоомжид заасны дагуу  үнэн зөв мэдүүлнэ.

4.2 дугаар зүйл. Шүүгчийн албан үүргээс бусад үйл ажиллагаа

  1. Шүүгч хууль эсхүл энэ дүрэмд хориглосноос бусад тохиолдолд шүүгчийн албан үүргээс бусад үйл ажиллагаанд оролцож болно.
  2. Шүүгч шүүхийн ажилтан болон өөрийн удирдлага дахь бусад этгээдэд албан үүрэгт нь хамааралгүй үүрэг даалгавар өгөхийг хориглоно.
  3. Шүүгч нь шүүхийн байр, техник, тоног төхөөрөмж, санхүү, мэдээллийн хэрэгсэл, бичиг хэрэгсэл эсхүл бусад эх үүсвэрийг хувийн зорилгоор дур мэдэн ашиглаж болохгүй.
  4. Шүүгч нь шүүгчийн албан үүргээс бусад дараах агуулга бүхий үйл ажиллагаанд оролцохыг хориглоно:

                      4.1. Арилжааны аливаа хэлбэрийн зар сурталчилгаанд оролцох;

                      4.2. Хуулиар зөвшөөрснөөс бусад ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах;

       5. Шүүгч нь өөрийн хамаарал бүхий этгээддээ хууль зүйн зөвлөгөө өгөх, баримт бичиг боловсруулах, хянах ажиллагаа явуулж болох боловч тэдгээрийн        хуульчаар ажиллаж болохгүй.

        6. Шүүгч өөрийн болон гэр бүлийн гишүүн, албан байгууллагынх нь эрх ашиг хөндөгдсөнөөс бусад тохиолдолд гуравдагч этгээдийн хууль ёсны төлөөлөгч байхыг хориглоно.

4.3 дугаар зүйл. Бусдын зан байдлын талаар тодорхойлох

1. Шүүгч нь шүүхэд гэрчээр дуудагдсан, Хуульчдын холбооноос даалгасны дагуу хуульчийн талаар, эсхүл өөрийн удирдлага дахь ажилтны талаар тодорхойлохоос бусад тохиолдолд бусад хүний зан байдал, ёс зүй, нэр төр, ур чадварын талаар тодорхойлохыг хориглоно.

4.4 дүгээр зүйл. Шүүгчийн албан үүргээс бусад үйл ажиллагааны хөлс

1. Шүүгчийн албан үүргээс бусад хууль болон энэ дүрмээр хориглоогүй үйл ажиллагааны хөлс нь бусдын нэгэн адил хэмжээтэй байна.

4.5 дугаар зүйл. Бэлэг, зээл, өв хөрөнгө, үйлчилгээ эсхүл бусад үнэ бүхий зүйл хүлээн авах

  1. Шүүгч албан үүргээ биелүүлсэн болон биелүүлээгүйн төлөө өөрөө эсхүл өөрийн хамаарал бүхий этгээдээр дамжуулан бусдаас төлбөр, бэлэг, зээл, өв хөрөнгө, хандив, үйлчилгээ, урамшуулал бусад үнэ бүхий зүйл авахыг хориглоно.
  2.  Баяр ёслолын арга хэмжээ, албан томилолтын болон албан ёсны бусад арга хэмжээнд бусдаас өгсөн шагнал, урамшуулал, бэлэг, дурсгалын зүйлийг хуулиар тогтоосон журмын дагуу өөрөө худалдан авах санал гаргах бөгөөд санал гаргаагүй тохиолдолд өөрийн ажиллаж байгаа шүүхэд холбогдох баримтаар хүлээлгэн өгнө.
  3. Шүүгч өөрийн шүүгчийн нэр хүндийг ашиглан боловсрол, шашин, хандив, олон нийтийн байгууллагын ажиллагаанд зориулан зээл авах, хандив тусламж авахад биечлэн оролцохыг хориглоно.

4.6 дугаар зүйл. Нууцыг задруулахгүй байх

            1. Шүүгч албаны үүргээ хэрэгжүүлэх явцдаа олж мэдсэн болон өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн төр, байгууллага, хувь хүний нууцыг задруулах, эсхүл өөр зорилгоор ашиглахыг хориглоно.

            2. Шүүгч бусдын нууцыг задруулахгүй байх талаар өөрөөс шалтгаалах бүх арга хэмжээг  авна.

4.7 дугаар зүйл. Бие хамгаалах тусгай хэрэгсэл ашиглах

            1. Шүүгч амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгөө гэмт халдлагаас хамгаалах зорилгоор олгосон бие хамгаалах тусгай хэрэгслийг зориулалтын бусаар ашиглах, бусдад ашиглуулах зэргээр тогтоосон журмыг зөрчихгүй байх үүрэгтэй.

Шүүгчийн ёс зүйн дүрмийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу. 

ПРОКУРОРЫН ЁС ЗҮЙН ДҮРЭМ

4 дүгээр зүйл. Хяналтын чиг үүргээс гадуур нийгмийн бусад үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн хэм хэмжээ

4.1.Прокурор дараах үйл ажиллагааг явуулахыг хориглоно:

                4.1.1.Прокурорын хяналтын чиг үүрэгтэй холбогдолгүй асуудлаар байгуулсан аливаа хороо, комисс, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орох;

                4.1.2.Багшлах болон эрдэм шинжилгээний ажил эрхлэхдээ тэдгээр байгууллагын удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд орох;

                4.1.3.Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр прокурорын байгууллагын нэр хүндэд харш сурталчилгаа хийх.

4.2.Прокурор нийгэм, соёлын арга хэмжээнд оролцохдоо уг үйл ажиллагаа, арга хэмжээ нь прокурорын байгууллагын нэр хүндэд харшлахаар бол түүнээс татгалзана.

4.3.Албан үүргээ хэрэгжүүлэхэд харшлах, эсхүл сөргөөр нөлөөлөх, прокурорын албан тушаалыг ямар нэг байдлаар ашиглахыг санаархсан аливаа хэлцэл, үйл ажиллагаанаас зайлсхийнэ.

4.4.Прокурорын албан тушаалд харшлах үндэслэл бүхий хөрөнгө оруулалт, бизнесийн бусад ашиг сонирхлоос татгалзана.

4.5.Албан үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан олж авсан аливаа мэдээллийг өөрийн санхүүгийн эх үүсвэр болгон ашиглахгүй.

4.6.Прокурор нь Авлигын эсрэг хуулийн зөвшөөрөгдсөн хүрээнд бэлэг авч болох боловч эрхэлж буй ажил, албан тушаалтайгаа холбоотойгоор бусдаас хандив, тусламж, зээл хүсэх, шан харамж, бэлэг авах, ямар нэг байдлаар хувьдаа давуу байдал олж авах, мөн түүнчлэн түүхт ой, баяр ёслолыг тохиолдуулан аж ахуйн нэгж байгууллага, иргэнээс бэлэг сэлт, үнэ бүхий зүйл авахыг хориглоно.

4.7.Хэргийн оролцогч, тэдгээрийн гэр бүлийн гишүүн болон өмгөөлөгчтэй хувийн харьцаа тогтоож, тэднээр дайлуулах, үйлчлүүлэх, ажил гүйцэтгүүлэхгүй байх.

4.8.Прокурор багшлах болон эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэхээс бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй.

6 дугаар зүйл.Прокурор биеэ авч явах ёс зүйн хэм хэмжээ

6.1.Прокурор нь өөрийн бүхий л үйл ажиллагаа, биеэ авч явах байдлаараа прокурорын байгууллагын нэр хүндийг хамгаалж, олон нийтийн итгэл, хүндэтгэлийг хүлээж байна.

6.2.Албан үүргээ хэрэгжүүлэх болон эрх бүхий байгууллагаас шаардсанаас өөр тохиолдолд бусдын зан төлөв, ёс суртахуун, нэр төр, алдар хүндийн талаар тодорхойлохгүй.

6.3.Эрдэм шинжилгээний ажил эрхлэх, багшлах, зохиол бүтээл туурвих, хэвлэн нийтлэх, гэрээ хэлцэл байгуулахад прокурорын албан тушаал, прокурорын байгууллагын нэр хүндийг ашиглахаас зайлсхийнэ.

6.4.Дүрэмт хувцастай яваа үедээ, түүнчлэн албан үүрэг гүйцэтгэж явах үедээ буюу ажлын байранд, эсхүл байцаан шийтгэх ажиллагааны явцад хэргийн оролцогчид, тэдгээрийн өмгөөлөгч, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шүүгчтэй ууж согтуурах, мансуурахыг хориглоно.

6.5.Прокурор ууж согтууран эрүүлжигдэх, захиргааны арга хэмжээ авагдах, бусадтай зүй бусаар харьцах, бусдыг доромжлохыг цээрлэнэ.

Дүрмийг бүрэн эхээр нь унших бол ЭНД дарна уу.